Мун Жэ Ин: Хоёр Солонгосын дундах дайныг дуусгах цаг ирсэн
2018-10-12

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин хагас зуун жилийн өмнө хоёр Солонгосын дунд дэгдсэн хүйтэн дайныг цэглэх цаг ирсэн хэмээн мэдэгдлээ.

 

 

Тэрбээр хоёр улсын дунд дэгдсэн дайн 1953 онд дуусгавар болсон ч өнөөг хүртэл Солонгосын хойг дайны байдалтай байсаар байна гэв. 

 

Тухайн үед дайн зогссон ч хоёр улсын удирдагчид "хэзээ ч дайн дуусгавар болсон" гэх энхийн хэлэлцээрт гарын үсэг зураагүй юм. 

 

Ерөнхийлөгч Мун "Хоёр Солонгосын харилцаа сүүлийн үед их сайжирсан ба нөхөрсөг, ах дүүсийн харилцаатай болсон. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун цөмийн зэвсгээс ангижирч, олон улстай хамтран ажиллахаа илэрхийлээд буй. Мөн дайныг албан ёсоор дуусгавар болгох хэлэлцээр байгуулах хүсэлтэй буйгаа мэдэгдсэн" гэж хэлжээ. 

 

Энхийн хэлэлцээр байгуулахад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Европын удирдлагууд дэмжлэг үзүүлэн гэдэг итгэж буйгаа Ерөнхийлөгч Мун Британийн "ВВС" агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр цохон тэмдэглэв. 

 

"Ерөнхийлөгч Трамп хоёр улсын дунд ЗУУЧ болж, гэрээг амжилттай үзэглэхэд туслалцаа үзүүлээсэй хэмээн Өмнөд Солонгос хүсч байгаа. АНУ-ын Засаг захиргаа Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хоригоо цуцлах нь энхийн гэрээ байгуулахад түлхэц болно. Энэ бүх эерэг өөрчлөлт АНУ, Хойд Солонгосын дундах урт хугацааны дайсагналыг дуусгавар болгоно" гэж Мун хэлжээ. 

 

"ТРАМП-КИМ нарын хоёр дахь уузалт ирэх сарын 9-нд АНУ-д зохион байгуулагдах завсарын сонгуулийн дараа болно" гэж Трамп энэ долоо хоногийн үеэр мэдэгдсэн юм. Уг уулзалт хаана болох нь тодорхойгүй байгаа ч удирдагчид Сингапурт дахин уулзах магадлал өндөр байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Америк хоёр Солонгосыг эвлэрүүлэх үнэндээ л дургүй бгаа доо. 1. Геополитик суларна. 2. Маш олон тэрбумын зэвсгийн наймаа нь царцана. Дэлхийн олон улсуудад зохиомлоор дайн дэгдээж , террорист бгууллагуудыг санхүүжүүлж зэвсгээ борлуулж, баялгийг нь дээрэмддэг ганцхан орон нь Америк юм.
2018-10-13