Д.Сарангэрэл: Ямар ч эмнэлгийг хувьчлах асуудал яригдаагүй
2018-10-15

2019 оны улсын төсвийн хэлэлцүүлгийг УИХ хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан ЭМ-ийн сайд Д.Сарангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Ирэх онд эрүүл мэндийн салбарт ямар хөтөлбөр хэрэгжихээр төсөвлөж байна вэ?

 

-2019 оны улсын төсвийн төсөлд  эрүүл мэндийн салбарт нэлээд  ажил хийгдэхээр тусгагдсан байгаа. Ирэх онд эрүүл мэндийн салбарт хэрэгжих олон хөтөлбөрүүдийг “амь оруулах”, хамгийн гол нь хэрэгжүүлэх санхүүжилтийг тусгаж өглөө.  Сум, болон өрхийн эмнэлгүүдийн төсвийг нэмэгдүүлж байгаа. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээгд иргэддээ ойртуулж, тэнд ажиллаж байгаа анхан шатны байгууллагын ажилчдынхаа ч санхүүгийн боломжийг нэмэгдүүлж байна.  Гемодиализын аппаратад ороход хувь хүн, гэр бүл санхүүгийн дарамтад ордог, хүнд байдаг. Нэг удаад 200 гаруй мянган төгрөг долоо хоногт  гурван удаа диализийн аппаратад  ордог. Нийтдээ  600 мянган төгрөгийн шаардлагатай болдог.  2019 онд архаг бөөрний дутагдалтай иргэдээ улсын төсвөөс 100 хувь санхүүжилтээр орж, энэ аппаратдаа орж, эмнэлгийн үйлчилгээг хүртэх боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна хүн амын дунд зонхилж байгаа сүрье, бэлгийн замын өвчлөлийг бууруулах чиглэлээр дорвитой ажил хэрэгжүүлнэ.  Өнөөдөр бага насны хүүхдийн эндэгдлийн асуудал түгшүүртэй байна. Тэр дундаа эрт нярайн  эндэгдлийг бууруулахаар 800 сая төгрөгийг төсөвт нэмж суулгалаа. Энэ нь дутуу төрсөн нярайг хүн болгох, аврах эмчилгээнд зориулагдана. ЭХЭМҮТ-тэй хамтартай хэрэгжүүлэх юм.

 

-ХСҮТ-ийг хувьчилж магадгүй гэсэн яриа гарч байна.  Ер нь ирэх онд эрүүл мэндийн салбарт хувьчлал явагдах уу?

 

-Ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байгаатай холбоотой ташаа мэдээлэл гарч байна. ХСҮТ, Улсын клиникийн II төв эмнэлгийг хувьчилна гэсэн яриа гарч байна. Нийгмийн салбарын хувьчлалын асуудлыг нэг удаагийн хэлэлцүүлгээр шийдчихдэг асуудал биш. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хуулиар эмнэлгүүдийн харьцангуй бие даасан байдлыг хангах зорилгоор эмнэлгийн хамт олон өөрсдөө удирдлагаа сонгодог, төсвийг хэрхэн яаж  оновчтой зарцуулах талаар менежмент хийх боломжийг бүрдүүлж өгөх санал явсан. Түүнээс бус ямар ч эмнэлгийг хувьчлах талаар асуудал яригдаагүй. Энэ бол ташаа мэдээлэл.

 

-Ирэх онд ямар эмнэлгүүд ашиглалтад оруулах бол?

 

-Ирэх онд Ахмадуудын грентлогийн төв, Түлэнхийн төвийн барилгыг ашиглалтад оруулна. Зарим эмнэлгийн барилгууд ашиглалтад ороогүй 10 жил болж байгаа.  Мөн Сонгинохайрхан жишиг эмнэлэг болон Үндэсний оношлогоо, эмчилгээний төвийг ашиглалтад оруулна.Түүнчлэн хөдөө орон нутаг эмнэлгүүд баригдана.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Ххх эмийн компанитай гишүүдийн эм, барьсан барилгыг эмнэлгүүд рүү шахах гэж бүр захиалгаар төсөвт мөнгө суургачих юм байна л даа. Түлэнийн төвөө 9 сард хүлээлгээд өгчихнө гээд яриад байсан болчихсон уу.
2018-10-17
Төв эмнэлэг ачаалал ихтэй байдаг юм байна.Бас үзлэг хийж байгаа эмч нар нь мэдлэг туршилга багатай ,бас байнга солигдож үзүүлж байгаа хүмүүст маш хайнга хандаж ёрдөө л ээлж өнгөрөөж байдөг аж.Ер нь анагаахын талаар А-ч гүй энэ Сарангэрэл мэт сайдуудын уршигаар Эрүүл мэндийн байгууллага хяналтаас гарчихсан юм бишүү.
2018-10-15
Ard:
Ene salbar dampuursan salbar bn daa!
2018-10-15
SSS:
AVLIGA NAM TANIL TALAAR HUULI BUS TOMILOGDSON EMNELEGIIN ZAHIRALUUDAA SOLIH BOLOOGUI YU SAIDAA,.TANII BOLON NAMIIN NER HUNDED TUSTAI SHUU,.
2018-10-15
Даатгуулагч:
Улсын эмнэлгүүдийн менежментийг ЭМДаатгалын тогтолцоотойн хамт дорвитой өөрчлөх хэрэгтэй байна. Цалингаасаа өчнөөн мөнгө төлж байна. Харамсалтайн улсын эмнэлгээс олигтойхон мэргэжлийн түвшний үйлчилгээ авч чадахгүй байна. Бүх юм нь үнэгүй гэж хавтгайруулснаас хэт их ачаалалтай байх юм. Мөн нарийн шинжилгээнүүд улсын биш дан хувийн лабораториудаар хийгдэх гэх мэт даатгалын мөнгө төлсний ач тусыг ер хүртэхгүй байна. Улсын эмнэлгээр завтай цагийн ажилгүй хүн нь үйлчлүүлнэ гэхээс ажилтай цаг нартай уралддаг бидэнд ямар ч хүртээмж алга. Дан мөнгө төлж хувийн эмнэлгээр явж байна. Хэрэв сайн дураар даатгуулдаг бол даатгалын мөнгийн төлмөөргүй л байна шүү.
2018-10-15
Emnelegiin axmad ajiltnan:
Uuruus chin bolj namiin ner zasgiin gazapiin ner xynd nabs ynaj bna, sain bag byrdyylj xymyysiin ygiig sain sonsoj ajillaxgyi bol medleg tyrshlaga tolgoi chin xyrexgyi bna shy, Ochirbat ed nar nartaigaa uchiraa olooch,
2018-10-15
ЗЯА ЭНЭ АЦАН МИЧ ШИГ ЧАВГАНЦ ХУВЬЧЛАЛ ЯВУУЛБАЛ ЕСТОЙ АЛААД ХАЯХ БАЙЛГУЙ
2018-10-15
эмч:
эмнэлгийн дарга нарыг солих хэрэгтэй.Шинэ хүмүүс ирж байж жаахан ч гэсэн өөрчлөлт гарна.
2018-10-15