"Гоёо" ХХК-ийн ээрмэлийн үйлдвэрт хүн угаартаж нас баржээ
2018-10-15

 

"Гоёо" ХХК-ийн үйлдвэрт ажил гүйцэтгэж байсан нэг хүн /2018.10.13/ угаартаж нас баржээ. 

 

Тодруулбал 2018 оны 10 сарын 13-ны шөнийн 02:21 минутанд цагдаагийн байгууллагын утсанд Цэргийн төв эмнэлэгийн хүлээн авах тасаг дээр угаартсан 2 хүн хүргэгдэж ирээд нэг хүн нь нас барсан гэсэн мэдээлэл иржээ.

 

Үүний дагуу Хан уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэрэг учрал болсон гэх Хан уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт орших "Гоео" ХХК ээрмэлийн үйлдвэрийн агуулах, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажилласан байна.

 

Талийгаач нь гагнуурчин мэргэжилтэй нийслэлийн СХДүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 35 настай, М байжээ. Урьдчилсан байдлаар 3 хүн угаартаж нэг хүн нас барж 2 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Харин тухайн цехэд ажиллаж байсан 17 ажилчнйг мөн угаарын шинж байгаа эсэхийг тогтоохоор шинжээч томилон ажилласан байна.

 

"Гоёо" ХХК-ийн зүгээс "Манай компаниас зарласан тендерт шалгарч, туслан гүйцэтгэгчээр ажиллах болсон “Мөнх харш” компанийн гурван ажилтан угаартсан болохыг хэлжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин