"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлыг хахууль авч байхад нь саатуулжээ
2018-10-15

 

АТГ-аас өчигдөр буюу 2018 оны аравдугаар сарын 14-ны өдөр Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан байна.

 

Тус компанийн захирал болон хахууль өгсөн этгээдийг ч мөн баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.  Албан бус эх сурвалжийн мэдээлснээр хагас тэрбум төгрөгийн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь таслан зогсоосон гэх мэдээлэл байгаа ч авлигын хэмжээ нотлогдоогүй байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. 

 

АТГ-аас энэ сарын 5-ны өдөр Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх болон  дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан үндэслэлээр саатуулсан. Мөн "Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэд 2018.10.10-ны өдөр АТГ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа юм.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Төрийн өмчит компаниудын захирлыг томилдог Ням-осор гэж хөгишин цүнх баригчид их но бий. Ням-осорыг АТГ шалга. Саранжав, анхбаяр, гээд явж өгнө дөө 60 тэрбумын хулгайчууд
2018-10-15
бямбаочир олон жил Улаанбаатар дулаан ТӨХК-ий захирал хийсэн олон ч луйвар хийсэн бх ер нь эрчим хүчний салбар өөрөө нүсэр их хөрөнгө төсөвтэй учраас энэ мэт луйварчид цөм шааж бн Улаанбаатар цахилгаан түгээхийн захирал Баярсайханыг бас анзаарч судлах хэрэгтэй
2018-10-15
Цогзальмаагийн нөхөр:
Одоо Эрчим Хүч ТӨХК-ны захирал Саранжавыг барь !!!
2018-10-15
ЭРЧИМ ХҮЧНЭЭС ТӨРСӨН ТӨРИЙН ТЭРБУМТАН БАРИГДЖЭЭ ОЛОН ЖИЛИЙН АВИЛГА ЯРИГДАНА ШҮҮ БЯМБАОЧИРЫН ,МЭ ОВОГТНЫ ТҮРИЙВЧИЙГ ТҮНТИЙЛГЭГЧ
2018-10-15
ИНЕГ-ын дарга Бямбасүрэн,бухандай П.Ганболд,санхүүгийн Нямсүрэн,Наранцэцэг болон тендерийг цуслагч хөрөнгө оруулалтын Болдбаатараас эхлээд цөмийг нь газар дээр нь гардаач ээ!!! Нисэхийн мөнгийг идээд уугаад дууслаа шүү дээ ???
2018-10-15
sain l ajilladag yum bna
2018-10-15