Индонезид үер бууж, 21 хүн амиа алджээ
2018-10-15

Индонезийн зүүн хэсгийн Суматра арлын Муара Салади тосгонд үер буусан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Уг гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 21 хүн амиа алдсан талаар албаныхан уламжлав.

 

 

Аврагчид сураггүй болоод буй 10 иргэнийг эрэн хайсаар байна. Арлын өмнөд ба хойд хэсэгт 500 гаруй хүн сураггүй болжээ.

 

Мөн нэгэн дунд сургууль үер бууж, хоёр хүүхэд амиа алдсан гэнэ. Сургуулийн барилга бүхэлдээ сүйдэж, дахин ашиглах боломжгүй боллоо.

 

2014 онд Индонезийн Ява аралд үер буудж, 50 хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Ямар ч хэцүү газар вэ дээ.
2018-10-15