Ватиканы тэргүүн ирэх намар Пхеньянд айлчилна
2018-10-15

Ватиканы тэргүүн Францис ирэх намар Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотноо шашны айлчлал хийхээр төлөвлөж буй талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Өмнөд Солонгосын Ардчилсан намын дарга Ли Хэ Хан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн гэнэ.

 

Хөх ордны тэргүүн Мун Жэ Ин өнгөрөгч сард Пхеньян хотноо айлчлах үеэр удирдагч Ким Чен Ун эх орондоо Ватиканы тэргүүнийг хүлээн авах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

 

Ватиканы тэргүүн Сөүлийн албаныхантай уулзах үеэрээ “Би Хойд Солонгост айлчлахыг хүсч байна” гэж мэдэгдсэн гэнэ.

 

Ерөнхийлөгч Мун Европын орнуудад айлчлал хийж буй ба энэ сарын 17-18 өдрүүдэд Ватиканд зочлон, Францистай уулзах юм.

 

Тэрбээр энэ үеэр Ватиканы тэргүүнд илгээсэн Ким Чен Уны илгээмжийг гардуулан өгөхөөр болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин