Америк номлогч суллагдаж, Трамптай уулзлаа
2018-10-15

Америк номлогч Эндрю Брансон хоёр жилийн дараа эх орондоо ирж, хайртай дотны хүмүүстэйгээ уулзсан байна.

 

 

Тэрбээр нутагтаа ирээд л Вашингтон хот дахь Цагаан ордонд зочлон, өөрийг нь суллахын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргасан Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, талархлаа илэрхийлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Номлогч эр “Таны хичээл зүтгэл болон АНУ-ын Засгийн газарт талархлаа илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэлийг бурхан удахгүй үнэлэх болно. Миний төлөө залбирч, надад санаа тавьсан бүхэнд баярлалаа” гэсэн бол Ерөнхийлөгч Трамп “Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд маш их баярлалаа хэмээн хэлмээр байна” гэж хэлжээ.

 

2016 онд Туркийн томоохон хотуудад хэсэг цэрэг төрийн эргэлт хийхийг санаархаж, эрх баригчдынхаа эсрэг тэмцсэн билээ.

 

Туркийн тал номлогчийг төрийн эргэлт хийхийг санаархсан этгээдүүдийг дэмжсэн, терроризмыг өөгшүүлсэн хэмээн баривчилсан юм. Тэрбээр уг хэрэгтэй холбоотой нь тогтоогдвол 35 хүртлэх жилийн ял сонсож магадгүй хэмээн албаныхан сануулж байв.

 

Иргэнийг нь баривчилсан хорьсон асуудлаас болж АНУ, Туркийн эсрэг хатуу хориг тавьж, шахалт үзүүлэх болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин