Уулчдын цогцсыг Гуржа уулнаас буулгажээ
2018-10-15

Өмнөд Солонгосын уулчдаас бүрдсэн найман уулчин 7,193 метр өндөр Балбын Гуржа уулын оргилд гарч байхдаа цасан нурангид даруулж, харамсалтайгаар амиа алдаад буй юм.

 

 

Амиа алдагсдын дөрөв нь солонгосчууд байсан бол үлдсэн дөрөв нь балбачууд байв. 

 

Аврагчид ослын газар нисдэг тэргээр очиж,  амиа алдагсдын цогцсыг уулнаас буулгасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Цасан нурангийн үеэр зарим уулчны цогцос танигдахын аргагүй болсон талаар албаныхан өгүүлэв.

 

Уг осол Балбад сүүлийн хоёр жилд тохиож буй томоохон осол болж байна.

 

Уулчдын багийн Өмнөд Солонгосын алдартай уулчин Ким Чан Хо тэргүүлж байжээ. Тэрээр 2013 онд дэлхийн хамгийн өндөр 14 оргилд хамгийн богино хугацаанд гарахаас гадна ямар ч нэмэлт хүчилтөрөгч хэрэглэлгүйгээр авирсан анхны уулчин болж байв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Хүнд амь насны баталгаагүй спорт юмаа, ямар зориг зүрхтэй тэвчээртэй хүмүүс энэ спортоор хичээллэдэг бнаа!!!
2018-10-15
Уулын мастерууд ууландаа л өнгөрдөг юм байна даа. Манайд ч бас ийм болсон ш д
2018-10-15