Газар дээрээ "гардуулсан" гурав
2018-10-15

 

 

Авлигатай тэмцэх газраас тав таван хоногийн хугацаатай гурван ч баривчилгаа явуулж, авлига авсан этгээдүүдийг үйлдэл дээр нь саатуулав. Энэ байгууллагыг ажил хийдэггүй гэх хүн олон. Энэ удаад тэд “ажилладаг” болохоо харуулах мэт 15 хоногийн хугацаанд даруй гурван этгээдийг хахууль авч байхад нь баривчилсан нь сайшаалтай.

 

2018 оны аравдугаар сарын 5-ны өдөр нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг хахууль авч байхад нь өгч буй этгээдтэй нь хамтад нь саатуулсан. Г.Бум-Эрдэнэийг нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх болон  дунд ангид өөр сургуулиас хүүхэд шилжүүлэн авахдаа бусдаас хахууль авдаг байсан үндэслэлээр саатуулсан байна. Нийслэлийн прокурорын газраас Г.Бум-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч  хянан хэлэлцсэн. Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг заасан үндэслэлээр Г.Бум-Эрдэнийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

 

Г.Бум-Эрдэнэ нь 2002-2007 онд I дүгээр сургуульд сургалтын менежер буюу хичээлийн эрхлэгчээр ажилласан бол өнгөрсөн 2017 оноос эхлэн сургуулийнхаа захирлаар ажиллаж байсан.

 

Дараа нь БСШУСЯ-ны харьяа, олон улсын хөтөлбөрийн сургалттай "Шинэ эхлэл" лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд мөн л авлига авч байхад нь үйлдэл дээр нь баривчилж, 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжэээ авсан. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа юм байна. Түүнийг 10 сая төгрөгийн хахууль авч байгаад баригдсан гэх албан бус мэдээлэл бий.

 

Харин өчигдөр орой буюу 2018 оны аравдугаар сарын 14-нд "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очирыг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулжээ. Түүнийг хагас тэрбум төгрөгийн хахууль авсан гэх албан бус мэдээлэл байгаа ч хахуулийн хэмжээг нотлоогүй болохыг албаны эх сурвалж мэдээлсэн юм.

 

Ийнхүү Авлигатай тэмцэх газраас тав таван хоногийн зайтай гурван ч дорвитой ажиллагаа явуулж, хоёр сургуулийн захирал, нэг ТӨХК-ийн захирлыг авлига авч байх үйлдэл дээр нь “гардлаа”.  

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Salbaraas husdag garuudbgaa:
Salbariin ner hund unagasan hogiin garuud ih bn daa
2018-10-16
zochin:
atg sain muudaa bish khiikh yostoigoo l khii, gekhdee khuniig alagchlakhgui shudarga ajillaval zugeer l dee, khentei ni khool idej konyak uuj uulzalt baitsaalt khiigeed kheniig ni barivchlaad khevleleer tsatsaad baigaag l sain oilgokhgui baigaa yum
2018-10-16
Tami:
Naad shavijnii jijiguud yaahav ee! MIAT iin Ganbold, Nyamsaihan gej 2 Nuhur ballaj bna! Alban tushaaliig munguur solij bgaa 2 Avilgaj bna! Ter 2 iig sain shalga ATG!!!!!
2018-10-16
Иргэн:
Намуудын санхүүжилтыг сайн шалга
2018-10-16
Иргэн:
АТГ-г муу ажиллаж байна гээд байгаа нөхдүүд өөрсдөө л НО-той болоод солих гээд байгаа болов уу?!?! Тэгэхэнр өөрсдиыг нь сөын шалгахад гэмгүй шүү
2018-10-16
Иргэн:
Ер нь энэ техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгодог хүмүүс бол бүгд авилгачид шүү
2018-10-16
ATG sain bnaaaaaaaa
2018-10-16
Zochin:
АТГ МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ.ҮНЭН ДАРГЫГ СОЛИХ ГЭЭД УЛАЙРААД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ГАЙХААД БАЙДАГ ЮМ.ТЭР ХҮМҮҮСИЙГ Л ШАЛГАМААР БАЙГАА ЮМ ДАА.
2018-10-16
Бямба-Очирыг та нар яаж ч чадахгүй ээ. Наадах чинь Монголын хамгийн олон байртай хүн.МАН-ын тулгуур санхүүжүүлэгчийн нэр. Нэг техникийн нөхцөл 5 өрөө байр + 12,000,000 шүү дээ. Нэргүй нотлогдох баримт бүхий санал авбал АТ-г 10жил ажилтхй байлгах хүн дээ
2018-10-15
Иргэн:
Ер нь энэ техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгодог хүмүүс бол бүгд авилгачид шүү
жирийн иргэд:
авилгал арай хэтэрлээ хятадын туршлага байна.хөрөнгийг хураагаад бууд,ялангуяа сүүлийн том акулийг
2018-10-15
Зочин:
Дээдсүүл нь суудлаа олохгүй бол доодсуул нь гүйдлээ олохгүй гэгчээр Оффшор,60 тэрбум,1,5 сая долларын хэргээ илрүүлж арга хэмжээ авч бариагүй таг болгочоод багш нарын баяраар сургуулийн захирлыг барьж байгаа нь цаанаа хэлмэгдүүдж байгаа мэдрэмж л төрүүлж байна.Хотын төвийн бүх сургуулийн захирал,бүх цэцэрлэгийн захирлууд бүгд ээлж ээлжээрээ суух юм бн л даа.АТГ Авилга цэвэрлэгээгээ дээрээсээ эхлээ
2018-10-15
ЗӨВ ХҮМҮҮСЭЭ БАРЬЖЭЭ.ОДОО 1-Р СУРГУУЛИЙН МЕНЕЖЕР ЦЭРЭНХҮҮГ БАРЬ БАС ДАВААСҮРЭНГ.
2018-10-15
irgen:
ATG sain l ajillaad baigaa um shig baina, gehdee barivchlaad baidag shiitgel hyrtsen ni baival bas medeeleh heregtei baina daa, amjilt hysie
2018-10-15
Зочин:
Ганц Б.БямбаОчироор зогсохгүй УБ Дулааны сүлжээний зөвшөөрөл олгодог эрхмүүдийг бүр 2000 оноос нь эхлэн шалга. тэр үеийн өр инж Мөнхжаргал гээд 570 унаж хаахалзсан олон хаустай авилгачидын нэр тодроно
2018-10-15
odoo gasuun suhaitin tomor zam byy ai tomoos deerees ehleh heregtei
2018-10-15
zob hynee barijee harin etssiin shiidber mergen baih boltugai
2018-10-15
zochin:
Odoo jaran terbumiinkhniig barivchilval bolj l baina
2018-10-15