Уулзвар нэвтэрч амжилгүй шар тэмдэглэгээ дотор зогсвол торгоно
2018-10-15

-Улаан гэрэл ассан үед шар тэмдэглэл дээр зогсож үлдсэн автомашины жолоочид хариуцлага тооцно-

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгийн судалгааны үндсэн дээр нийслэлийн удирдлагууд шийдвэр гаргаж, зарим уулзварт шар тэмдэглэгээ хийхээр болсон. Цэцэг төв, Цаг уур, орчны шинжилгээний газар, Үндэсний төв музей, МУБИС гэсэн дөрвөн байршлын уулзварт шар тэмдэглэгээ хийх юм. Үүний эхлэл болгож, Цэцэг төвийн автозамын уулзварт шар тэмдэглэгээ хийжээ. 

 

Шар тэмдэглэгээний талаар Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулахад “Тухайн тэмдэглэл дээр зогсохгүй байх шаардлагатай. Тэмдэглэл дээр зогссон бол бусад хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байгаа юм. Мөн уулзвар зам ачаалалтай түгжирсэн үед дотогш нэвтрэхгүй. Хөдөлгөөний соёлыг хэвшүүлэх хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй зурвас юм. Тухайлбал улаан гэрэл ассан үед тухайн зурвас дээр зогсож үлдсэн, хөдөлгөөнд саад учруулж уулзварт нэвтэрсэн жолоочид хариуцлага тооцогдоно л гэсэн үг. Уулзвар ачаалалтай хөдөлгөөн удааширсан байвал жолооч уулзварт оролгүй 5.1 буюу зогс шугамны өмнө зогсож дараагийн гэрлийг хүлээх үүрэгтэй” хэмээн тайлбарлалаа.

 

Одоогоор Цэцэг төвийн уулзвар, Багшийн дээдийн уулзвар гэсэн хоёр газарт шар тэмдэглэлийг хийсэн бөгөөд цаашид Байгалийн түүхийн музей, Цаг уур, орчны шинжилгээний газар гэсэн нийт дөрвөн уулзварт тэмдэглэлийг хийх юм байна.

 

Шар тэмдэглэлийн ач холбогдлын талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциацийн тэргүүн, хурандаа С.Энхтөр "Гарч амжихгүй бол бүү ор гэсэн зарчим үйлчилнэ. Гэрэл солигдоход шар дөрвөлжин дотор зогссон бол торгууль ирнэ. Тэгэхээр нэгнийхээ урдуур өрсөж уулзвар руу дайрч бөгөлдөг нөхдүүд болих нь ойлгомжтой. Зөрчвөл тогтмол торгууль ирнэ гэсэн үг. Энэ талаар НИТХТ ийн тогтоол удахгүй гарна. Энэ талаар санал асуулга явуулахад 85 хувь нь дэмжиж байгаа тухай судалгаа байна. Зохион байгуулалтыг хийснээр уулзвар дээрх түгжрэл 90 хувиар буурна" хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хаха
2018-10-16
zochin:
ene shar temdeglegeeg Batbayariig hotiin darga baihad zaaj uguud oilgodgui baisiin. Ene temdeglegee evropod heregjdgiin
2018-10-15
Шавь:
Наад 2 уулзвар байнга түгжирч байдаг юм одоо чацга алдаад орохгүй улам түгжирнэ дээ
2018-10-15
Хаха
huz:
turshilt hiihee bolimoor yum hot tolovlolt haana bna?
2018-10-15
hhhh:
teneg yum hiihee boli
2018-10-15
иргэн:
Далдыг хардаг далай лам биш гэрэл хэзээ солигдохыг яаж мэдэх болж байна, хугацаатай цагийн тоолууртай дохио эхэлж тавиад дараа нь торгохоо бодож болно доо, хоын захиргаа, замын цагдаа гээд дандаа ухаанд нь ухна ишиг үхсэн юм шиг л мангуунууд байх юм аа.
2018-10-15
Болд:
Ногоон гэрэл асдаг хугацааг нь уртасгах хэрэгтэй Том хотуудад тийм байдаг Мөн гэрэлэн дохио зохицуулдаг газар ажлаа маш муу хийж байгаагаас маш их түгжрэл бий болж байна Жишээ нь Сүхбаатарын талбайн урд зүүнээс баруун тийш урсгалд Энхтайвны гүүрлүү эргэдэг нэмэлт маш бага хугацаагаар асаад унтардагаас болж гадаад харилцааны яамны уулзварт түгжрэл бий болгоу байна Зүгээр зардалгүйгээр иймэрхүү зохицуулалт хийвэл түгжрэлийг сааруулж болно
2018-10-15
Ynen Teneg:
Jinhene teneglel bna daa,nogoon gerleer orchihood uulzvar garch chadahgyi bol torgyylihnee!!! Mongol uls xezee xynii toloo ajilladag bolnoo
2018-10-15
Hunii tolooh niigmiig hezee baiguuj ehleh ve. Er ni baiguulah yum uu, ugui yum uu. Ugui yum bol tuunee Undsen huulia oorchlood zarlaach.Jishee ni, uulzvar luu hurdan orj gatlaad tsaash yavah yaruu ajiltai uchraas l jolooch nar tuun ruu orj bgaa hereg biz dee. Une ihtei benzin avaad mashindaa hiichihsen, neg jiriin mongol hun ter mashind ni yarch tevdeed buhimdaad l yvj bgaa. Irgedee buhimduulahgui, tedniig hundetgej, toloo ni ajilladag baih bodlogo hezeenees buylber boloh yum be. Tegehed, uulzvar luu orj bolohgui, tsaana ni mashin chiheldej baihad uulzvart orvol torgono. End,hunee bodoh, hereglegchee deedlehiin yamar ch uner alga aa.
2018-10-15
Zochin:
Ashgui dairdag nuhduud torguulaad baih ni
2018-10-15
Muugii:
Ene yaana gesen ug uu ? Uulzvariin tsaana buglurch bval yavahgui gesen ug uu? Tegeed zogsood l bh uu?
2018-10-15
зөв өө, одоо ч сумын төвөөр машинаар зорчиж байгаа маягтай аяглах юм. Би билэг танхай хөдөөний хүн л гэсэн үг,
2018-10-15
chaddagaar n jiriin irgedee torgoh daramtlah argaa sain oloh yum. busad gargalgaag yagaad bodohgui baina.
2018-10-15
уулзвар дээрээ мануухайнуудаа зогсоогооч
2018-10-15
хуцна биз
2018-10-15