Модонд дүүжлэгдсэн таван настай хүүгийн амийг аварчээ
2018-10-15

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрх хайрхан” ууланд 10.14-ний өдрийн 13 цагийн орчим 3 хүүхэд гараад 2 хүүхэд нь буцаад ирсэн 5 настай, эрэгтэй хүүхэд сураггүй болсон тухай дуудлагыг 11.14-ний өдрийн 20:55 цагт хүлээн авчээ.

 

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, нэмэлт дуудлагаар НОБГ-ын 54 алба хаагч, ҮАБ-ын 24 алба хаагч, Нийслэлийн Цагдаагийн газрын 5 алба хаагч, БЗД-ийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 75 алба хаагч, ар гэрийнх нь 5 хүн, нийт 169 хүн, 15 техник хэрэгсэл, 1 эрэлч нохойтойгоор эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 10.11-ний өдрийн 00:57 цагт гэрээсээ 2 км орчим зайд “Баянзүрх” хайрханы хойд талд “Хар хошуу” гэдэг газраас БЗД-ийн 11 дүгээр хорооны оршин суугч Т /5 настай, эрэгтэй/-ын хөлний дунд чөмөг нь хугарсан, толгой ил шархтай, осголтын байдалтай байсныг олж, анхны тусламж үзүүлж, ГССҮТ хүргэж өгсөн байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
галзуу хүний өдрийн тэмдэглэл унших хэцүү юмоо толгой өвдчих юм
2018-10-15
монголмаа:
сүрэн ээ юу бичээд байгаа юм бэ? 10 дугаар сарын 14-нд алга болсон, дуудлагын 11 дүгээр сарын 14-ний 20:55-д хүлээн авсан, 10 дугаар сарын 11-ний 00:57-д олсон байна. 1 хэргийн талаар 10 өгүүлбэр бичихдээ 3 өөр он сар бичээд байх юм. тэнэг галзуу хүн шиг юм бичих юм даа. яаж сургууль төгссөн юм бэ
2018-10-15