Д.Хаянхярваа: Ирэх оны төсөв бүхэлдээ сонгууль руу чиглэсэн гэдэгтэй санал нийлэхгүй байна
2018-10-15

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Манай бүлгийн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 хувь олгох тухай С.Бямбацогт нарын гишүүний санаачилсан төслийг хэлэлцлээ. Хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох ёстой талаар ярилцлаа. Бүлгийн хуралдаанаар дээр төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

 

Хүүхдийн мөнгөтэй холбогдсон асуудлаар хэл ам харьцангуй бага гарч байна гэсэн тооцоо  судалгаа хийгдсэн байна гэлээ.

 

Тус бүлгийн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах баримт бичгийн төслийг  маргааш хэлэлцэхээр хойшлуулсан байна. Учир нь Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд томилолтой явж байгаа аж. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Бүх хүүхэд мөнгө олговол хэдий  хэмжээний санхүүжилт хэрэгтэй вэ?

 

-Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 27 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг олох бололцоо байна. Гэхдээ ОУВС-тай тохиролцсон тохиролцооны хүрээнд байх ёстой  гэж үзэж байна.

 

-Ирэх оны төсвийн төслийг ярилцсан уу?

 

-Сонгуулийн өмнөх жилийн төсвийг батлахад хэл ам нэлээдгүй гардаг. Гэхдээ өнөөдөр нийгэмд яригдаад  байгаа шиг 2019 оны төсөв бүхэлдээ сонгууль руу чиглэсэн, эдийн засгаа баллана гэдэгтэй санал нийлэхгүй. Бид ирэх оны төсвийг өөдрөгөөр төсөөлсөн. Төсвийн орлогыг 9 их наяд төгрөгөөр төсөөлсөн. Улсын төсвийн төслийн ажлын хэсэг байгуулагдаж, ойлголцлын түвшинд явж байгаа. Тойрог бүрт таван тэрбум төгрөг авсан гэсэн яриа яригддаг. Гэхдээ таван тэрбум гэдэг гишүүний мөнгө биш. Манай тойрогт цэцэрлэг, сургууль барих бүх төсөв явж байгаа. Тойрог бүхэнд ойролцоогоор таван тэрбум төгрөгийг төсөвт нь суулгаж өгсөн. Үүнийг Засаг дарга нь захиран зарцуулна. Түүнээс бус УИХ-ын гишүүнд захиран зарцуулахгүй, хяналтаа тавих ёстой.

 

-Сангийн сайдыг тойрогтоо 52.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэсэн?

 

-МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төсөв  тавигдсан байсан. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв орсон байна лээ. Үүнийг ажлын хэсгийнхэн нягталж үзээд бүлэгт танилцуулагдана.

 

-54 тэрбум төгрөгөөр утааг бууруулах шүүлтүүр авахаас аргагүй гэж салбарын сайд хэлж байна. Хэр үр дүнтэй вэ?

 

-Утааг бууруулах чиглэлээр янз бүрийн арга хэмжээ авсан. Утааг бууруулах чиглэлд 54 тэрбум төгрөгийн шүүлтүүр авч байгаатай би ч хувь гишүүний хувьд санал нийлэхгүй байна. Үүнийг дахин нягтлах ёстой. Үүн дээр бид дахин нухацтай ярилцана.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Ene uvsiin Hurelbaatar iig alaachee. Songuuli bolgonoor Uvsiin heden buhchuudee daguulaal yavna. Ailuudaar mungu taraana, heden teneg buhchuuddee 10, 20 say aar n mungu ugnu. Yalalt baiguuluul bair ugnu gej amlana. Uursnuu buruu songolt hiij bga mgl chuud min yaduu amidarhaas ch uur yahav dee.
2018-10-16
Zochin:
Гишүүд дотроо төсвөө зөв зарцуулах ард түмэндээ өгөөжтэй байхыг хамгийн сайн нь. Түүнийг харлуулж буй нь монгол төрийн хүчийг сулруулах явуулгын нэг болно
2018-10-15
Зочин:
ЛАЛАР үнэн
2018-10-15
Иргэн:
ДАРХАНЫГ ДАМДУУРУУЛЖ ОДОО ТӨРИЙН ЗАВХАЙ БОЛГОЖ БАЙГАА ЛАЛАР ЭНЭ ХАЯНХЯРВАА ПИЗДАА ШДЭЭ ЭНХБОЛД 60Н ТЭРБУМЫН МӨНХИЙН ХАМГААЛАГЧ ШЭЭС
2018-10-15
тарвагаа бага хуцаарай
2018-10-15
зочин:
Хүрэлбаатарын 51 тэрбум төгрөгийг ОУВС-тай ярьж байгаад шийдсэн юм уу ард түмний эсрэг юм болохоор ОУВС гэж мангасаар айлгаад өөрсддөө ашигтай төсөв батлах болохоороо хэдэн тэрбумаар нь өөрсдийн тойрогт хувиарладаг та нар нээрээ ард түмнийг тэнэг гэж боддогоо болих хэрэгтэй муусайн луйварчидаа
2018-10-15
Төсөв зардлаа хэмнээчээ. Өр яранд баригдаж дууслаа.
2018-10-15
Мжл:
Энэ ичгүүргүй хулгайчийг яах вээ таминь эээ
2018-10-15
tatbar nemj idsen uusnaa ard tumneer buu tuluul
2018-10-15