"Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнийг батлан даалтад гаргажээ
2018-10-15

 

БСШУСЯ-ны харьяа, олон улсын хөтөлбөрийн сургалттай "Шинэ эхлэл" лаборатори сургуулийн захирал Л.Эрдэнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд саатуулсан тухай өмнө нь мэдээлсэн.

 

Түүнийг 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжэээ авсан бөгөөд Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгасан байна.

 

Өнгөрсөн баасан гарагт түүнийг 48 цаг саатуулах хугацаа дуусч Нийслэлийн прокурорын газраас үргэлжлүүлэн хорих хүсэлтээ харьяа дүүргийн шүүхэд хүргүүлсэн ч Баянгол дүүргийн шүүхээс Л.Эрдэнийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзсэн байна. Улмаар түүнийг батлан даалтад гаргажээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Яг үнэн . Том хэргийг нуух арга. Гэхдээ ч бас сүүлийн үед энэ сургуулиуд арай дэндээ бгаа юмаа. Захиралууд гэж бөөн том эрх мэдэл . Яам ч гэж яам . Түмний хүүхдүүдээр тоглосон хүмүүс их бна даа.
2018-10-16
Энэ АТГ иргэдийн анхаарлыг ТОМ АКУЛУУДЫН АВИЛГААС ХОЛДУУЛАХ ЗОРИЛГООР ажиллаж байна
2018-10-15
Зочин:
Яг үнэн . Том хэргийг нуух арга. Гэхдээ ч бас сүүлийн үед энэ сургуулиуд арай дэндээ бгаа юмаа. Захиралууд гэж бөөн том эрх мэдэл . Яам ч гэж яам . Түмний хүүхдүүдээр тоглосон хүмүүс их бна даа.
яанаа бөөн бурхан тахил өрчихсөн тэгээд бас кембрижийн сургалттай сургуулийн захирал гээд байгаам даа ичиж үхмээр авилгач эрүү унжсан заваан гахай отгонбаяр экс сайдад ийм л дүнхүү хулгайч нь олдоно доо
2018-10-15