Дэниел Крейг охинтой болсон нь батлагдав
2018-10-15

"Жеймс Бонд" цувралын од, 50 настай Дэниел Крейгийн гэргий, жүжигчин Рэйчел Вайс өнгөрсөн сарын эхээр амаржсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байв.

 

 

Өнөөг хүртэл хос дээрх мэдээллийг батлаагүй байсан нь олон нийтийг төөрөгдүүлэхэд хүрчээ.

 

Тэгвэл хос ОХИНТОЙ болсон нь үнэн ба жүжигчин эр бяцхан охиныхоо хамтаар АНУ-ын Нью Йорк хотноо салхилж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Хос өнгөрсөн 2010 оноос болзож дараа жил нь хуримаа хийсэн билээ. Өдгөө 48 настай жүжигчин Рэйчел Вайсын биеийн байдал тун сайн байгаа гэнэ. 

 

Тэрбээр өмнөх гэрлэлтээсээ 12 настай Хэнри гэх хүүтэй бол Дэниел мөн 26 настай Элли гэх охинтой юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин