Цагдаагийн албан хаагчийг гэмтээсэн этгээдүүдийг барьжээ
2018-10-16

Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, биед нь хүнд гэмтэл учруулсан этгээдүүдийг эрэн сурвалжилж байсан. Тэднийг өчигдөр баривчилжээ. 

 

 

Энэ сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцэж, зугтахдаа цагдааг чирж унаган гэмтээсэн хэрэг гарсан юм. Уг хэрэгт 1973 оны 06 дугаар сарын 22 өдөр төрсөн 45 настай, эрэгтэй Бадамын Энхбаяр, 1993 оны 03 дугаар сарын 27 өдөр төрсөн 25 настай, эрэгтэй Түвдэндоржийн Лундаа нарыг эрэн сурвалжилж байсан юм.


Сэжигтэн Б.Энхбаяр нь урд нь Залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаж мөрдөн шалгах ажиллагааны үед оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан этгээд аж.

 

Shuud.mn
Сонин хачин