Төрийн ТӨМӨР НҮҮР
2018-10-16

Туушин зочид буудлын шат, автомашины орц гарцыг албадан буулгаж, газрыг чөлөөллөө. Явган хүний зам хаасан учраас хотын даргын шийдвэрээр газрыг албадан чөлөөлсөн нь энэ. Өөр нэг шалтгаан нь эзэмших эрхийн газрын хэмжээг дур мэдэн хэтрүүлж, явган хүний замыг үл хайхран шатаа барьсан. Өөрөөр хэлбэл хууль бусаар бусдын эрхэнд халдсан гэсэн үг. Тиймээс нийслэлийн Газрын албанаас албан шаардлага хүргүүлсэн. Харин энэ шаардлагыг үл хайхарсан  учраас хотын даргын шийдвэрээр шатыг албадан буулгаж, тэр орчмоор явах иргэдийг гишгэх газартай болголоо. Үүнийг төрийн төмөр нүүр гэж болно. Өөрөөр бол хууль ёсны албан шаардлага.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Ардчилсан нийгэмд хүн бүр тэгш эрхтэй амьдрах ёстой. Нэг нь өндөр шат босгож, нөгөө нь түүнийг тойрч гарахгүй гэсэн үг. Товчхондоо бүх хүн тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн заалттай ч нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг ардчилсан зарчимтай. Бусдыг хүндэтгэж, өөрийн эрхээ эдлэх учиртай.

 

Улаанбаатар хотод бусдын эрхийг хязгаарласан газар мундахгүй олон. Нар салхи үзэх цонхыг нь хаагаад барилга барьчихна. Явах эрхийн нь хязгаарлаад байшингаа, хашаагаа өргөтгөчихнө. Ийм хууль ёс гэж байхгүй. Хэрвээ цагаан дээр хараар хууль ёсыг олж авсан бол цаанаа хээл хахууль, танилын давуу эрхээр олж авсан мөн л хууль бус ажиллагаа бий. Ихэнх нь хуулийг гишгэлж олж авсан бусдыг давуу эрх. Харин энэ эрх хэзээ  нэг өдөр хязгаарлагдаж, төрийн төмөр нүүрийг хардгийг өнөөдөр Туушин зочид буудлын газар чөлөөлөлт харууллаа.

 

Хүний хөрөнгөнд халдлаа гэж нэг хэсэг нь өмөөрөх биз. Хөрөнгөө ашиглахдаа хүний эрхэнд халдахгүй байх нь чухал. Олон мянган хүн тэр орчмоор явж, зөрж, зэрэгцэж байгаа. Тэр бүхэндаюулгүй алхаж гишгэх газар хэрэгтэй.

 

Нийслэлийн Газрын албанаас өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Натур төвөөс Нарны зам руу холбосон авто зам дагуух явган хүний замыг чөлөөлсөн. Явган хүний замыг хааж барьсан зургаан хашааг албадан буулгасан. Хүний гишгэхээс эхлээд амьд явах хүртэлх бүхий эрхийг хязгаарласан хэн ч гуай ч хохирох л ёстой. Хэдэн сая, тэрбумын хөрөнгө байсан ч төр төмөр нүүрээ харуулж, иргэнийхээ эрхийг хамгаалах нь зүй ёс.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Ганцхан Туушинг ингээд байхдаа ч яахав дээ? Өөр газрууд олон байгаа бүгдийн цэгцлээчээ. Туушингийн цаана байгаа эзэнтэй нь ЗГ-ын нэг дарга муудалцаа л ийм юм хийж байгаа биз дээ
2018-10-19
Иргэн:
Маш зөв ажил болж байна.явган хүний зам руу орсон байшин хашааг жижиг том гэлгүй бүгдийг нь буцаагаасай гэж хүсиеээ.машинд дайруулчихгээд жолооч нарт хараалгуулж яваагийн оронд явган хүний замаараа тайван алхаж явийлдаа
2018-10-18
анх удаагаа л нэг зөв ажил хийж дээ, явган хүний зам руу оруулаад барьчихсан юмнууд өөр зөндөө байгаа, бүгдийг нь цэгцлээсэй билээ ... машин унаж түгжрэхгүй явган явий гэхээр зарим газарт явган явах зай ч олдохгүй хэцүү бна шүү
2018-10-17
zochin:
Garamjav yagaad nuraachgui baigaa um ,nuraagaacheeee
2018-10-17
Одоо ногоо торийн толгой Дээр гараад сууцан шуух засаглал шуугч нь буцаагаад барь гэдэг шийдвэр гаргаад л дуусах байхдаа.
2018-10-17
irgen:
ali hediin l ene metiin huuli bus luivar deerem hulgai hahuuliar hen durtai ni hotiin dyrem, uzemj, tolovloltiig zorchij buzar bulai bolgoson zuiliig zegzleh estoi baisan, ...oroitsonch gesen mash zov ajil eheljee,,,,hotod iim zambaragui um byh dyyreg, horoodod baigaag bygdiig shalgaj yanzlah heregtei shyy !!! bayartai baina, gehdee iim zuil garahaas omno shalgaj zegzelj surah, huulia bielyyleh, hotiin tolovlolt hyanalt shalgaltiinhaa ajlaa hiij baimaar baina
2018-10-17
!!!:
zamruu oruulj barisan barilga shat ih baigaa bugdiig ni ene maygaar arga hemjee aaaaw !!! Bayr hurgey Batboldoo
2018-10-16
!!!Зочин:
Sain b na gehees oor yu heleh bilee !!!
2018-10-16
Bada:
Тийш дээ, машин замаар алхаж байгаад осолд орлоо гэхэд чамд туушин нэг ч төгрөг өгөхгүй ш дээ, манай буруугаас боллоо гээд, өмөөрөөд байгаа хүмүүм учиртай өмөөрнө шүү
2018-10-16
baishingiin nuraa.:
tom tolgoitoi munguur buhniig shiidej yasan ch yadag yum be?gesen bodoltoinovshnuudad tur tumur nuuree uzuulj baih heregtei.ard tumniihee tuluu ajillaj chadaj bga nuhduuded bayrlalaa.odoo buhiin urguu tedi tuviin zogsool urt tsagaaniii zogsool geh metchilen darhan erh ymbatai haldaj boldoggui munguur buhniig hudaldaj avdag gazaruudiig tur tumur nuuree gargaj tsegtsleh heregtei.
2018-10-16
Онц мөнгөтэй баяны буудлын довжоо тойрч яваад машинд мөргүүлэх жирийн хүний эрхийг хамгаалж хөө. Су.Батболдод анх удаа онц дүн тавьлаа. Эхнээс нь ингэж шуналтаж зам шахаж барилга бариулаагүй, энэ компанийн хүмүүс бусад жирийн иргэд алхаад явах алга дарам газар үлдээсэн бол ийм юм болохгүй. бусад даварсан хүмүүст ч ийм арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний тулд бид төрийг татвар төлж тэжээж байгаа.
2018-10-16
irgen:
bah n hansan mongolchuud busdin horongiig evdej suitgej baival bayarlah ovchtei ard tumen. 3 priusin zogsool bolno
2018-10-16
zochin:
ter Garamjaviin barilgiig nuraagaascheeee
2018-10-16
Zochin:
Zov huuli dvremgvi ehe metiig shat baitugai baishingii ni nuraaj tupiin tumor nvvriig haruulj bai
2018-10-16
Zochin:
Onts
2018-10-16