Чех улсын виз мэдүүлгийн төв Улаанбаатарт нээгдлээ
2018-10-16

БНЧУ-ын виз мэдүүлгийн төв  Улаанбаатар хотод нээгдлээ. Виз мэдүүлгийн төвөөр дамжуулан Чех, Швейцарь, Польш, Словак, Литва, Эстони улсад богино хугацаагаар буюу 90 хүртэл хоног зорчих иргэд Шенгений виз мэдүүлэх боломж нээгдэж байгаа юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Дээрх орнуудад албан ажлаар зорчих, Чех улсад 90-ээс дээш хоногоор зорчих болон хөдөлмөр эрхлэх иргэдийн визийн мэдүүлгийг БНЧУ-ын ЭСЯ хүлээн авах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг тус улсын ЭСЯ-ны цахим хуудаснаас https://www.mzv.cz/ulaanbaatar/mn авах боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
medee tavij baigaa uhaantai um bol ter bairniih ni zurgiig tavij boldoggui um baihdaa, mongold hayag um todorhoi baidag bish
2019-03-13