111 мянган хүн ундны усанд хорджээ
2018-10-16

Иракийн баруун хэсгийн Басра хотод ундны усанд хордсон иргэдийн тоо 111,000-д хүрсэн талаар “www.sputniknews.com” сайт мэдээллээ.

 

 

“Ундны ус иргэдийн амь насанд заналхийлж байна” хэмээн НҮБ-ын Хүний эрхийн байгууллагын Басра хот дахь салбарын захирал Махди ат-Тамими мэдэгдэж, эрх баригчдыг уг асуудалд гол анхаарлаа хандуулахыг уриалжээ.

 

Тус улсад өнгөрөгч наймдугаар сард 17,000 хүн ундны усанд хордсон байна.

 

Басра хотын иргэд хэдэн сарын өмнөөс ус ба цахилгаан хангамжийг сэргээхээс гадна ажилгүйдлийг бууруулахыг шаардсан юм.

 

Иракийн Засгийн газар уг асуудалд анхаарлаа хандуулж буй бөгөөд баруун мужийн ус, цахилгаан хангамжийг сэргээх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор 17 сая ам.доллар төсөвлөсөн гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин