Ерөнхийлөгчийн онцолсон ГЕНЕРАЛ хэн бэ
2018-10-16

АТГ-аас  “Энгийн иргэний гэрээс 1.3 сая ам.доллар хураан авсан” хэмээн мэдээлсэн. Харин тэр энгийн иргэн нь БНХАУ-ын иргэн гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулга МҮОНТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт оролцохдоо хэлээд өглөө. Үүнийг Ерөнхийлөгч “...1.3 сая ам.доллар Хятад иргэний гэрээс олдлоо гэсэн шдээ. Энэ үнэн үү, үнэн” хэмээн баталлаа.

 

 

Хэрэг ийн эхэлжээ. Дундговь аймгийн харьяат алдарт уяач М ашигт малтмалын лицензтэй байжээ. Түүний энэ тусгай зөвшөөрөл дээр БНХАУ-ын Ван, Ян гэх хоёр иргэн хамтарч, хайгуул хийн, 150 сая орчим ам.долларын алтны нөөц тогтоосон байна. Тэр нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт орших Салхитын орд. 150 сая ам.доллароор үнэлэгдэх алтны нөөц Монгол-Хятад хамтрагчдын шуналыг хөдөлгөж, нэгнээ жийх сэдлийг төрүүлж. Ийн алдарт уяач, хятадын нэг иргэнтэй хамтарч, нөгөө хятадыг жийхээр Монголын ашигт малтмалын төв байгууллагатай сэмхэн шивнэлдсэн бололтой. Харин энэ нууц шивнээг мэдсэн хятад өөрийн мэдлийн хуулийн байгууллагаараа дамжуулан нэгжлэг хийлгэж, нөгөө хятадынхаа гэрээс 1.3 сая ам.долларыг илрүүлсэн байна. Энэ мөнгийг АТГ “нэр бүхий энгийн иргэнээс шинээр хээл хахуулийн үйлдлийг илрүүлсэн” хэмээн тодотгосон. Ингэж чадуулсан хятад өөрийн талын хуулийн байгууллагад бас алтан хошуу хүргэж, хамтрагч хятадынхаа гэрээс  нь 100 мянганы нарийвчлалтай ашигт малтмалын зураг хураалгасан сураг байна. Товчхондоо Хятадын хоёр иргэн Монголын баялгийг булаацалдаж “зодолдсон” хэрэг.

 

Энд хоёр хятад тус тусдаа хуулийн байгууллагатай мэт ойлголт байгаа. Энэ тухай Ерөнхийлөгч Х.Баттулга  ...Хоёр хятад хүн бидний баялаг дээр зодолдоод, бидний шүүх хүчний байгууллагыг хоёр хуваасан байна. Вангийн талын шүүгч, Янгийн талын шүүгч. Вангийн талын цагдаа, Янгийн талын цагдаа” хэмээн тодорхой хэлэв. Товчхондоо Монголын хуулийн байгууллага хятадуудад үйлчлээд зогсохгүй, мөнгөнөөс болж хоёр хуваагджээ.

 

Ерөнхийлөгчийн өгсөн энэ мэдээлэл дунд нэгэн ноцтой баримт бий. Тэр нь “...Нэг талын цагдааг толгойлж байгаа хүн нь социализмын үед бэлтгэгдсэн, нэлээн ахмад, генерал цолтой хүн байгаа шүү. Би хүн гүтгээгүй...” гэх баримт. Тэгвэл Ерөнхийлөгчийн онцолсон энэ генерал хэн бэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар манайд социализмын үед бэлтгэгдсэн хэмээн тодотгох цөөн хэдхэн, гарын таван хуруунд тоологдох генерал буй аж. Ерөнхийлөгчөөс эхлээд хуулийн хүрээллийнхэн хэн гэдгийг нь мэдэж байгаа нь лавтай.

 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэгт Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Болдбаатар, АШГТГ-ын дарга Х.Хэрлэн нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлж байв. Харин одоо хэргийн холбогдогч нь илүү томорч, генерал цолтон болов. Энэ бүхэн Монголын баялгийг булаацалдсан хятадуудын “зодоон”-д Монголын хуулийн байгууллагынхан, бүр өндөр албан тушаалтнууд нь холбоотой болохыг хэлээд өглөө.

 

Хятадуудын шуналаас үүдэлтэй, Монголын хуулийн байгууллагууд, тэнд ажилладаг, ажиллаж байсан эрх мэдэлтнүүдийн “но”-г илрүүлэх ажиллагаа хаана хүрэхийг харах л үлдлээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Ухаантай монгол:
Генерал хэн байх нь яахав. Ерөнхийлөгчид дэмжлэг маш хэрэгтэй байнадаа. 60 тэрбумаас авахуулаад өчнөөн бузраа яаж дарж цаг хоихыг бодсон эрх баригчидыг өөрсдөөр нь өөрсдийг нь дуусгуулбал таарна. Зусангаа чуулган зарлаагүй гүрийсэн нь ҮХ зөрчсөн. Үүнийг цэцээр тогтоолгоод УИХ-ыг Ерөнхийлөгч шууд тараах хэрэгтэй. Тэгвээс Монголын идээ бээр садран урсана яг гол шиг.......
2018-10-19
Зочин:
Хятадад жилдуулж ял оноовол цаазаар авна монголд авилгалдаад гарана
2018-10-17
САНДАГАА ГЕНЕРАЛ Л БИЗ МӨНГӨ АВЧ ЗЦ РУУ Л ХҮН ЧИХДЭГ ДЭЭ ЗАВААН ХАРАХ ЦАРАЙНЫ ХУЖАА ШИГ НӨХӨР ДӨӨ САНДАГ -ОЧИР Л БИЗ
2018-10-17
zochin:
iim umiig ard tumneesee uun d nuudgiin il baiha l hereg baina shde tgj baij ard tumen duu hooloigoo garagan bizde ene sonin garuud sonin ajilha bolih heregtei tsag hugtsaa unen muniig heleed ugii shu
2018-10-17
Баянаа:
ЯГ ҮНЭН, МОНГОЛЧЫН ТӨРИЙНХӨН БҮГД АВЛИГАЧИД УЧРААС МӨНГӨТЭЙ ХЯТАДУУД ЯМАР Ч АСУУДЛЫГ АВЛИГАДААД ШИЙДҮҮЛНЭ ГЭСЭН ХАТУУ ОЙЛГОЛТОЙ БОЛСОН. МОНГОЛЫН ХУУЛЬ, ШҮҮГЧИД АВЛИГАЧДЫН ТОЛГОЙГ ИЛЭЭД ӨНГӨРӨӨЖ БАЙГАА ЭНЭ ЦАГ ҮЕД АВЛИГА ХЭЗЭЭ Ч БУУРАХГҮЙ, УЛАМ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ БОЛНО.
2018-10-17
Зочин:
Хятад хятад гэж ирээд л хамаг буруугаа хүнээс хайх гэж ерөнхийлөгчөөсөө эхлээд л амаа олохгүй чалчих юмаа. Хятадуудын шунал гэхээсээ түрүүнд нь монголчуудын шуналыг хэлэр хэрэгтэй. Өнөөдөр хүнд хамаг буруугаа тохоод сугараад хоцордог зангаа хаях хэрэгтэй. Шаахайгаа чирээд орж ирээд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг нэг ч хятад байхгүй. Ар талд нь шунал хүслээ дарж чаддаггүй эрх мэдэлтэй,мэдээлэлд ойрхон нэг монгол л байж байдаг. Олз олсон цагт улам л шунаж байдаг. Алдаж олонд мэдэгдсэн цагт миний буруу биш нэг муу хятад ингэсэн гэж хуцдагаа болих хэрэгтэй.
2018-10-17
Баянаа:
ЯГ ҮНЭН, МОНГОЛЧЫН ТӨРИЙНХӨН БҮГД АВЛИГАЧИД УЧРААС МӨНГӨТЭЙ ХЯТАДУУД ЯМАР Ч АСУУДЛЫГ АВЛИГАДААД ШИЙДҮҮЛНЭ ГЭСЭН ХАТУУ ОЙЛГОЛТОЙ БОЛСОН. МОНГОЛЫН ХУУЛЬ, ШҮҮГЧИД АВЛИГАЧДЫН ТОЛГОЙГ ИЛЭЭД ӨНГӨРӨӨЖ БАЙГАА ЭНЭ ЦАГ ҮЕД АВЛИГА ХЭЗЭЭ Ч БУУРАХГҮЙ, УЛАМ ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИХ БОЛНО.
zochin:
1,3 am dollaraar neg saikhan ondor nastany suvilal bariad ogchik buyan bolog yadarsan axmaduud ochik gazartai baig
2018-10-16
Одоогийн Цагдаагийн удирдлагуудыг солихгүй бол дампуурсан шүү
2018-10-16
зоч:
Билэгт чинь сандаг -очирын залуу авгай нь юмуу
2018-10-16
Энэ лицензийг хураан авч дуудлага худалдаа сонгон шалгаруулалтаар олгочихвол шударга болно доо
2018-10-16
Хаана хуваагдаад байна:
Хоёр тал алтан хошуу өргөөд хоёулаа баларч. Хоёуланг нь шалгаад шийдчихнэ. Үүний төлөө хуваагдаад байх уу. 2 хүн зодолдоод 2 зэрэг цагдаа дуудвал 2 талаас ирсэн цагдаа тэр 2-ыг өмөөрөөд хоорондоо зодолдох уу. Хоёуланг нь аваачаад эрүүлжүллэхэд хийх үү. Үүнээс ялгаа юун.
2018-10-16
Zochin:
Сандаг-Очир ш дээ
2018-10-16
Taavar taalgayA. Hen ni hen be
2018-10-16
zochin:
sandag ochir gej neg tsadaj khanakhaa medekhee baisan berd duuldakh yum daa
2018-10-16
иргэн:
Монголчуудаа босгоочээ ерөнхийлөгчөө хууль хүчнийхэн баяжсан ч гэж жигтэйхэн ард түмний баялгыг хятадуудтай нийлж цөлмөж дууслаа.Хятад хүнийг монгол улсын иргэн болгохоо болиочээ.Монгол иргэншилтэй зөндөө хятад үүнийг болихгүй бол 40-60 онд монголд амьдарч байсан хятадуудын хүүхдүүд өнөөдөр улс орны өнгөтэй өөдтөөг цөлмөж байна.Ерөнхийлөгчөө ард түмнээ уриалаад жагсаал цуглаан хийгээч.Элбэгдорж,Батүүл,Сосорбарам гэх ардчилагчид хагарталаа баяжаад одоо ер нь хэт баян хэт хоосноороо байх нь гоё юм.Ард түмнийг турхирах дарангуйлал гаргаж жагсаал хийж болохгүй гэж юм ярих юм.
2018-10-16
zo:
CHOI NYMDORJIIN AIMAR SAIN ABLIGACH NAIZ NI
2018-10-16
зочин:
хятадын хуулийн байгууллага монголчуудын эрх ашигыг хамгаалж 2 талцах болов уу, аан
2018-10-16
сандагочир хурандаа болдбаатарын аав чойжанцан нар нийлж л
2018-10-16
zochin:
SANDAGOCHIR LALRAAS UUR HEN BAIDGIIN
2018-10-16
Иргэн:
Сандаг-Очир уу?
2018-10-16
zochin:
1,3 am dollaraar neg saikhan ondor nastany suvilal bariad ogchik buyan bolog yadarsan axmaduud ochik gazartai baig
Zochin:
Сандаг-Очир ш дээ