Хагалгаа амжилттай болсон ч биеийн байдал хүнд байна
2018-10-16

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд өчигдөр /2018.10.15/ 11:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан.

 

Ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад өнөөдөр /2018.10.16/  хагалгаанд орсон талаар ЦЕГ-аас мэдээлсэн.

 

Тэгвэл тун саяхан буюу 12.55 цагийн үед хагалгаанаас гарсан бөгөөд хагалгаа амжилттай болсон. Хагалгаа амжилттай болсон ч биеийн байдалд дөнгөж сая хүндрэл гарсан гэж байна. Хагалгааны дараах хүндрэлээс үүдэн найдваргүй болсон байна" хэмээн ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэр 2 цагдаад биеэ хамгаалах ямар ч бороохой,буу гэх мэт зүйл байдаггүй юм уу.Тэр бичлэгийг ямар хүн бичээд дагаад байгаа юм бэ? Ийм үед улаан цагаан гэгээн цагаан өдөр хүн алах гэж байхад харанхуй бол ч саадгүй л юм байна.
2018-10-17
Uu yanaa ene tsagdaag tegtsen yumuu?? Novshnuudiig nasaar ni shorond hataaval taarna
2018-10-16
cdfd:
Хөөх. Америкт бол цагдаагийн өөдөөс гараа далайвал шууд буудуулах байх. Энэ төрийг жоохон хүчтэй шударга болгомоор байна шүү. Төрийн цагдаагийн нэр хүндийг өргөж, онц сурлагатангууд бас зорьж ордог газар болоосой.
2018-10-16