СУДАЛГАА: ХОТ дүүрч, СУМ эзгүйрч байна
2018-10-16
Гэрэл зургийг MPA.mn

 

“Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөний судалгаа”, “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа”-ны үр дүнг танилцуулах хурал өнөөдөр /2018.10.16/ Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо.

 

Нийслэл хотод шилжин суурьшсан иргэд ямар бэрхшээл, асуудлуудтай тулгардаг талаар “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа” нэртэй чанарын судалгаа, “Гэр хорооллын зураглал ТББ хийсэн. Энэ нь Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын “Монгол улсын дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, зохицуулах нь” төслийн хүрээнд дэмжсэн судалгаа аж.

 

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас дэмжин хийлгэсэн уг хоёр судалгааг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр жил гаруй хугацаанд явуулжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Судалгаанд хамрагдсан 4,000 орчим хүний мэдээллээс харахад шилжин суугчийн олонх нь  ажилд орох, амьдралынхаа нхөцөлийг сайжруулах, сайн боловсрол эзэмших, эрүүл мэндийн илүү чанартай, олон төрлийн тусламж үйлчилгээ авах, гэр бүлийн гишүүдээ дэмжих, садан төрлөө бараадах зорилготой шилжин сууршсан байдаг байна. Харинн тэд олныг хамарсан гэнэтийн нөхцөл байдлын улмаас нүүгээгүй гэдгийг судалгаанд дурджээ.

 

Улаанбаатар хотод шилжин суурьшиж хотын захын хороололд төвхнөсөн иргэд хотын хүн амын 60 гаруй хувийг эзэлдэг байна. Хотын захын хорооллын хүн амын гуравны нэг нь шинээр нүүдэллэн суурьшсан иргэд байдаг ба тэдний 40 гаруй хувь нь нийгмийн эмзэг бүлэгт багтдаг тул тусламж дэмжлэг нэн хэрэгцээтэй хүн амын тоонд ордог байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлд 1989 онд хүн амын дөрөвний нэг хувь нь /26.8 хувь/ оршин сууж байсан бол өдгөө нийт улсын хүн амын бараг тал /47 хувь/ нь оршин сууж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр, 2010-2016 онуудад 126,143 хүн Улаанбаатарт албан ёсоор шилжин суурьшсанаар, 2017 онд нийслэлийн хүн ам 1,463,000 хүрчээ.

 

Швейцарын хөгжлийн агентлагийн захирал Габриела Спирли “2018-2021 онд Швейцарын хөгжлийн агентлагийн Монгол Улсад хэрэгжүүлэх шинэ стратегийн нэг зорилт нь Монголд эрчимтэй явагдаж байгаа хотжилтоос үүдэлтэй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Шилжилт хөдөлгөөний эдгээр судалгааг энэ зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд бид дэмжин ажилласан” хэмээв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Шилжин суурьшигчдын олонх нь нийслэлд ирээд амьдрал нь сайжирсан гэж хариулсан хэдий ч хотод ямархуу хүндрэл, бэрхшээлтэй тулгардгийг судалгаагаар дэлгэрэнгүй тодорхойлж гаргасан байна. Тиймээс, хотын хүн ам, хөгжлийн бодлогоо нотолгоонд суурилуулан гаргаж, хотынхоо оршин суугчдын хэрэгцээг хангаж ажиллахад тус хоёр судалгаа нь маш их ач холбогдолтой юм” гэв.

 

МУИС-ийн хүн амын сургалт, судалгааны төвийн захирал Ц.Болормаа “Нийслэлийн 400 өрх судалгаанд хамрагдсан. Үүний 50 гаруй хувь нь буюу 200 гаруй нь бүртгэлгүй өрх байсан. Улаанбаатар руу Монгол Улсын 21 аймгаас шилжих хөдөлгөөн хийгдэж байна. Ирээдүйд шилжилт хөдөлгөөнд оролцохыг хүсч байна уу гэдгийг асуухад хөдөө орон нутгийн хүмүүсийн дийлэнхи нь Улаанбаатар хот руу шилжилт хөдөлгөөн хийх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Гэтэл Улаанбаатар хот 2020 он хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Хөдөө орон нутгийн шилжилт хөдөлгөөн хийх хүсэлтэй иргэдийн 70 гаруй хувь нь зөвхөн Нийслэл рүү нүүн шилжих хүсэлтэй байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд зөрчилдөөн гарах байх. Тиймээс бүртгүүлэхгүйгээр оршин суух нөхцөл байдал үүсэх магадлал өндөр байна" гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн үеийн хандлагаас харахад, хөдөөнөөс хот руу, ялангуяа нийслэл Улаанбаатар хот руу шилжин суурьшиж буй өрхүүдийн эзлэх хувь харьцангуй өндөр байгаа. Энэ нь хотжилтын түвшинг нэмэгдүүлж, хөдөөгийн уугуул нутгийн зарим хэсэгт хүн амын хэт цөөрөлтийг бий болгож байна гэдгийг судлаачид цонхон тэмдэглэжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хотын иргэн:
Бусдын эрхээр таны эрх хязгаарлагдана гэдгийг мартсан улс. Хотод гудамжинд худалдаа хийж байгаа хөдөөнийхныг болиулаач. Төр төмөр нүүрээ гарга. Аймгийн төв, суманд ч тийм ил задгай худалдаа бхгүй шүү.
2018-10-20
зочин:
Хөдөөний халтарууд ирээд хотыг ч баллаж өгч байна даа
2018-10-17
Tur gej baina uu?:
Bodlogiin aldaa uur yuch bish. Odoo oroitoogui baina medeej hotiin tatvar tataas undur baih heregtei huduu oron nutgiig buschlelees hamaarch tatvariin uyan hatan bodlogo bolovsruulah heregtei ene bol ARDCHILAL tuunees ERH-g hun bur heldeg UUREG - ee martsan ni haramsaltai!!!!!
2018-10-16
Хотын иргэн:
Бусдын эрхээр таны эрх хязгаарлагдана гэдгийг мартсан улс. Хотод гудамжинд худалдаа хийж байгаа хөдөөнийхныг болиулаач. Төр төмөр нүүрээ гарга. Аймгийн төв, суманд ч тийм ил задгай худалдаа бхгүй шүү.
~~~~:
hodooniihniig hodoo ruu ni buzaa !!!!!
2018-10-16