Гэрийн янданд бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмжийг суурилуулна
2018-10-16

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлын асуудлаар өнөөдөр /2018.10.16/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр “Бид өнгөрсөн жилийн хугацаанд 78 нам даралтын уурын зуухыг нэгдсэн дулаанд холбож чадлаа. Ингэснээр нийт өнгөрсөн жил хэрэглэж байсан түүхий нүүрсний хэрэглээг 10 гаруй хувиар бууруулж байгаа гэсэн үндсэн тооцоо гаргасан. Мөн 41 мянга 963 айлыг шөнийн тарифыг ашиглаад цахилгаанаар халаах эрчим хүчний дэд бүтцийг бий болгож өгсөн байгаа. 2019 онд гэрийн янданг индүкцийн аргаар бүрэн шаталтыг дэмжих төхөөрөмжийг суурилуулна. Мөн 3000 уурын зууханд пм төрлийн тортог утааг шүүгч шүүлтүүрийг суурилуулна” гэв.

 

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын хэсгийн ахлагч, эрчим хүчний төрийн нарийн бичгийн дарга З. Мэндсайхан “Индүкцийн аргаар утааг бүрэн шатаах технологийг Монгол залуучууд санаачилж оюуны бүтээлийн эрхийг авсан. Энэ асуудлаар тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүхэд танилцуулсан. Сүүлийн үед цахим хуудсуудаар индүкцийн аргаар яндан дээр шүүлтүүр байрлуулна. Үүнийг дагаад угаартах зэрэг эрсдэл үүсэх магадлал өндөр гэж ярьж байна. Энэ бол шүүлтүүр биш юм. Утаа гэдэг бол нүүрс болон бидний хэрэглэж байгаа энгийн түлшний дутуу шаталтаас гарч байгаа тоосонцор буюу бидний нэрлэж заншсанаар утаа юм. Тоосонцорыг бүрэн шатаах технологи л юм. Индүкц бол богино хугацаанд өндөр хэмжээний энергийг бий болгодог. Тиймээс ямар нэг байдлаар угаартах эрсдэл гарахгүй.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мөн 100 мянган айлд туршилт хийх гэж байна гэнэ. Төр ард, иргэддээ туршилт хийх зүйл байхгүй. Агаарын бохирдлын 80 хувийг гэр хороолол бий болгож байна. Тиймээс бид энэ цэгийг сонгож аваад энэхүү айлууд дээр үүнийг хэрэгжүүлж, утаатай тэмцэхээр ярьж байна" гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Цэрэнбатаа одоо шуналтахаа зогсоо.Зууханд гал түлсэн тохиолдолд утаа гарахгүй гэж байдаггүй юм.Ядарсан ард иргэдээ бүү дарамтал.Энэ төрийн энэ их дарангуйлал,хэт баяжсан,хэт ядуурсан хувьсгалын тохироо бүрдээд байхад улам гал өрдөж болохгүй.
2018-10-18
Зочин:
Хужаа нартай нийлж heir компаний бутээгдэхуунийг туршиж узэх юм байна их улайраад хамгаалж тайлбарлаад байналээ хэдэн бацаантай нийлж хамт хэцуу нэртруу ачуулна гэдгийг баталгаатай хэлсуу
2018-10-17
Зочин:
Энэ балай юу гээд бгаа юм бэ мөнгө завшиж гээд улайрч бнаа энэны толгой ямар ч үнэгүй шүү дээ тойгойгоороо хариуцана гэх шиг..
2018-10-17
Иймэрхүү нэг түнтийсэн, идэж уухын донд автсан бацаануудыг төрөөс зайлуулах цаг нэгэнт болжээ дээ. Тэнэг мангараа ч мэдэхгүй, тэгсэн мөртлөө жигтэйхэн их шуналтай МАНАН-гийн дараа үе бүгд л иймэрхүү.
2018-10-17
Яндан, зуух гээд дархан мужаан нарыы ажлыг төр булаацалдаж байхаар дэд бүтэц, инженерийн шугамны хэмжээнд сэтгэж ажиллах чадах сэхээтэн олоод албан тушаалд тавиачээ
2018-10-17
зочин:
Тавиад үзэх хэрэгтэй,,, Үнэхээр буурч байвал иргэдэд л хэрэгтэй,,, олон хүүхдийн амь нас аврагдана шүү дээ, Худлаа эсэргүүцээд хэрэггүй,, Ямар үр дүнтэйг нь мэдэхгүй байж бөөн эсэргүүцсэн хүмүүс,, 54 тэрбумаар хэдэн байр барих вэ,, утаа буурах хэмжээнд байр барьж чадахгүй ш дээ, малнууд аа, Эсвэл АН-ын хөлсний бичээчид утаа буурчихвий гэж айхдаа эсэргүүцээд байна уу
2018-10-17
kub:
tsakhilgaanaar ajilladag tukhuurumj bol unendee utgagui l yum bnleeldee ... tegeed 3 jiliin batalgaatai gekheer 3 jiliin daraa dakhiad l kheden arvan terbumyg tulnu ...
2018-10-17
Гандан:
"Утаагүй яндан" гэж бас нэг үлгэр эхэлж сайд дарга нар идэх уух замдаа шуудрав бололтой. Энэ ер нь утаагаар далимдуулж улсын мөнгө идэхээ хэзээ болих юм бэ? Нэг сайд гарч ирээд л нэг молиго хоёр жого гээд идсээр байтал наад утаа чинь улам ихэсээд л байна.
2018-10-16
dsn:
uuruu l turuund shuultuur tavina gej yrisan shuudee ! ter uedee l meddeg humuusees chuham yu gedgiig asuuj yrih bjdee zailuul.
2018-10-16
зочин:
Талбай дээр наад юмнуудаа ард иргэдэд үзүүлээч үнэхээр утаа гардаггүй.нүүрсний үнс байхгүй брэн шатдаг.бхс утаагүй түлшээ ч100% шатаж утаа гарахгүй байгааг.мөн бүрэн шатаж хэдэн цаг шатаж хэдэн градусын халуун дулаан ялгарч хэдэр цаг халуун байх.хэдэн цаг дулаан байх.хэдэн цаг ердийн дулаан байж хэдэн цагийн дараа хөрөх .г.м судалгаагаа нарийн хийж рүн үнэмших юм үзүүлдээ сайданцар нэртэй бор халзан төлөгөө.ямар ч ажил хийхгүй худлаа ярихад одоо хэн ч ноү
2018-10-16
Zochin:
Ulig bolson mongo ideh arga zali oor yamarch ur dun avchirahgui.boliosoi.ger horoololiin ded butetsiig saijruulmaar yum.
2018-10-16
Zochin:
Ene yamdiin tushmeduudiin medleg chadvar cul bgaagaas bolj bna da.
2018-10-16
???:
Utaagui zuuhtai ailuud shahmal tulsh heregleh ni oilgomjtoi!!! Tegeed odoo ene shuultuuriig nemj tavina??? garah ur dun medeej utaa sarnina alga bolohgui!!!! Ug ni utaag alga bolgoyo gebel yamand medeej tsag uur haryalagddag baih Ulaanbaatariin salhinii am hed baina? Tend niit heden ail baina? Gazriig chuluulii gej uzie usreed 5terbum hurehgui zardal garah baih!!!! Huuchin tsagt changa hatuu bodlogoor salhinii amand ail buulgahiig hatuu horiglodog baij!!!!!! Deerees ni saidiin ug bol ZASGIIN GAZRIIN shiidver shuu manaihan ternees ene 2-n ug bish.
2018-10-16
Zacccccc hudlaa hudlaa yum hutsaj jil bur mungu idej uuj tsuslahaa odoo bolioooo hulgaichuud aaa ....jil bur utaa buuruulah neriidleer idsen ter ih mungiig chin niiluulbel barag buh ger horoololig oron suutsjuulah hemjeenii heden terbum ih nayad tugrug bolson hulgaichuudaaa....yasan hanaj tsadaj hahaj uhej dald ordoggui har haraal idsen hulgaichuud ve....
2018-10-16
Олон жил ингэж хуслаа даа, агаарын бохирдол нэрийн дор...цэвэр агаар сангийнхан гэж байсандаа одоо хаана явдгийн бол доо тэд умаах умаах...
2018-10-16
боль боль ичмээр өлөн царайт минь
2018-10-16