Пиппа Миддлтон ХҮҮТЭЙ боллоо
2018-10-17

Кэмбрижийн гүнгийн авхай Кейт Миддлтоны дүү Пиппа Миддлтон өчигдөр 1.58 цагийн үед амаржиж, бяцхан хүүтэй болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өдгөө 35 настай Пиппа өнгөрсөн тавдугаар сарын 20-нд Британийн тэрбумтан Жеймс Мэттьюс гэгчтэй хуримаа хийсэн юм.

 

Хос ийнхүү анхны хүүхдээ өлгийдөн авч байна. Мэттьюс хүүдээ ямар нэр хайрласан нь НУУЦ байна.

 

Кейт Миддлтон гурван хүүхдээ Лондонгийн Lindo Wing at St Mary's эмнэлэгт төрүүлсэн билээ.

 

Пиппа мөн уг эмнэлэгт амаржсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин