АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр террористууд амиа алджээ
2018-10-17

АНУ-ын сөнөөгч онгоц Сомалиа улсад эрхээ тогтоохыг санаархаж буй алан хядах “Аль Шабаб” бүлэглэлийн Харардер хот дахь байршилд агаараас цохилт өгсөн талаар Пентагон мэдээллээ.

 

 

Уг цэргийн ажиллагааны үеэр тус бүлэглэлийн 60 гаруй дайчин амиа алдсан талаар эх сурвалж мэдээлсэн гэнэ.

 

Харардер хотын ихэнх хэсгийн террористууд хяналтадаа авч, орон суугчдыг нь хүчирхийлж, хөнөөх нь нэмэгджээ.

 

Пентагон өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус бүлэглэлийн хэд хэдэн байршилд цохилт өгч, 100 гаруй цэргийг нь хөнөөсөн юм.

 

“Аль Шабаб” бүлэглэл “Аль Кайди” бүлэглэлтэй ах, дүүс болж, Африк дахь гол холбоотон болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
bolioch ee:
naad heden ner tomyoogoo zuv bicheech ee.baahan aldaa,huduunii heden mangar bolovsrolgui humuuseer medee belduuldeg, terniig n Delgertsetseg bichdeg esvel Delgertsetseg n bolovsrol nimgen setgvvlch xvvxen yum uu??????
2018-10-17