Зэвсэглэсэн этгээдүүд хилийн цэргүүдийг барьцаалжээ
2018-10-17

Ираны Систан болон Балучистан мужийн хилийн орчимд зэвсэглэсэн этгээдүүд 14 цэргийн албан хаагчийг барьцаалсан талаар "IRNA" агентлаг мэдээллээ. 

 

 

Уг мэдээлэлтэй холбоотойгоор Ираны Дотоод хэргийн яам албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. 

 

Хилийн ойролцоо амьдардаг иргэд дээрх мэдээллийг анхлан цагдаагийханд мэдэгдсэн гэв. 

 

Систан болон Балучистан нь Пакистантай хиллэдэг ба тус улсад алан хядах "Аль Кайди", "Исламын улс" бүлэглэл эрхээ тогтоохыг санаархдаг юм. 

 

Хилийн цэргүүд олон жилийн турш босогчид болон зэвсэглэсэн этгээдүүдийн золиос болсоор иржээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин