З.Энхболд хөдөлж, АН руугаа явна
2018-10-17

 

Ийм “хөдөлгөөн” болно гэж эх сурвалж хэлж байна. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ойрын үед төрийн ажлаа өгөөд АН-ынхаа бас нэг хариуцлагатай албан тушаалд томилогдож очихоор болжээ.

 

Энэ өнөөдөр гарсан шийдвэр биш гэнэ. Аль эрт, жил гаруйн өмнө хийсэн тохироо юм байна.

 

З.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга ялсны дараа гэнэтхэн Тамгын газрын даргаар нь томилогдож олныг цочоосон. Яагаав, тэр жилийн наадам дээр шинээр цол авсан бөхчүүдийн зарлигийг уншаад гарч ирээгүй юу. Тэр үед УИХ-ын чуулганы танхимын хойморт алх барьчихсан суудаг төрх, АН-ын даргын хувьд хэнд ямар тойрог хуваарилахыг ганц толгойгоороо мэдэж байсныг улс амьтан мартаж амжаагүй байв.

 

Тэгвэл тэрээр удахгүй яг л тэр үе шиг гэв гэнэт АН-даа “үсрээд” очихоор болсон байна. АН-ынхан ч яахав, З.Энхболд даргыгаа “…Намдаа тавтай морил” гээд л угтаад авах биз ээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улс төрөөс зайлаа.
2018-10-24
гишуун:
Зайлах нь зов
2018-10-19
Сэтгэгдэлч:
Нүд нь тогтохгүй гөлөлзөөд тун ёозгүй нөхөр дөө. Хүний толгой дээр байгаа өвсийг харахаар өөрийн толгой дээр байгаа тэмээг олж хардаг ч болоосой. Даанч тийм ёс суртахуун мах цусанд нь байхгүй л дээ.
2018-10-18
зочин:
Ерѳнхийлѳгч маань харцаар нь хѳдлѳхѳѳс жаахан цаараглаад дундыг бариад байхлаар хуврай Элбэгдоржийнхоо савааны үзүүрээр буцаж сурснаараа АН-хантайгаа хороо хутгахаар тохироо хийгээ биз! Хар бэлтрэг.
2018-10-18
Иргэн:
АН-ын Ерөнхий нарийн бичиг л болох нь дээ
2018-10-17
zochin:
zelteriin gatsaanii zi batsaan zailval taarna er ni Mongoliin turuus kholkhon baisan ni deer dee
2018-10-17
AN iig uhdel bolgoson psda daa.
2018-10-17
33 суудалтай АН -г 9 болгож хаячиад өөрөө ичихгүй АН-д ганц олдсон ЕТГ даргын суудалд хүчээр суучихаад Ерөнхийлэгчөө гутаагаад байгааг АН их хожуу мэдэж дээ АН -г бүрэн самарч байгаа хүндээ хар хор өш зангидахаас өөр шидгүй гөлөн гөлөн гэсэн амьтан одоо АН-д юу үлдсэн гэж иргэж ирнэ гэж бүр устгахаар ирэх юм болов уу
2018-10-17
Иргэн:
Монголын төрд хэрэгтэй хүн дээ
2018-10-17
Хэнд ч хаана ч хэрэггүй нөхөр, төрөөс хол байвал зүгээр юм.
2018-10-17
oo ene tend ochij samarsan ni deer uls orniig samarsanaas neg namiig samarsan ni iluu deer sh dee ugaasaa ZIKA virus yavsan gazar burtee gai tarij yavdag hun odoi sh de eronhiilogchiig huga doosh hiigeed yvaah ni dee ene amitantsar
2018-10-17
Газрын бөөс, бэлтрэг яах нь дээ.. Одоо тэтгэвэртээ гараад Сэлэнгэд очоод ногоо тарьдаа....
2018-10-17
зочин:
Ерөнхийлөгчийг АН-ын ажлыг хийдэг, гэсэн ойлголтыг ард иргэдэд ойлгуулж нэр хүндийг будаа болгоод явлаа даа, Одоо АН-ыг очиж бүрмөсөн самрах нь дээ, тэр нь ч дээр байх даа
2018-10-17
гэхдээ өөрийнхөө туслах байгальмаа шиг боловсролгүй хүүхнүүдийг дэмжээд гаргаад мөн энд тэнд одон медаль гардуулаад яваад байх юм бол зи-г дахиж хэн ч дэмжихгүй
2018-10-17
ter n zuv bh
2018-10-17