ЕТГ-аас "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлгийг давтан гаргахыг шаарджээ
2018-10-17

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр МҮОНТ болон тус телевизийн @Mongolian National Broadcaster сошиал сувгаар эх орон даяар үзэгч олонд хүрсэн билээ. 


Ярилцлага цацагдахаас өмнө МҮОНТ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албатай хамтран ярилцлагын дуу, дүрсний чанарыг шалгаж, үзэгчдэд ямар нэг дуу, авианы алдаагүй ярилцлага хүргэхээр бэлтгэсэн байсан болно. Гэвч, МҮОНТ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хийсэн ярилцлагыг эфирээр гаргахдаа дууны алдаатай өөр бичлэг тавьж мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа.


Тиймээс МҮОНТ, МҮОНРТ-ийн Удирдах зөвлөл үзэгчдэд дууны алдаатай нэвтрүүлэг хүргэсэн ажилтанд зохих хариуцлага тооцож, дуу, дүрсний шаардлага хангасан “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийг давтан үзэгч олонд хүргэхийг шаардаж байна.

 

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Shuud.mn
Сонин хачин
barren taldaa suuldaa, erenhiilegchee
2018-10-18
зориуд ингэжээ нөгөө нарлагийн шагчин яагий хүүхэн нинжжамц
2018-10-17
дарангуйлагч гарч иржээ
2018-10-17