Н.Баяртсайхан: Бид гадаад нөхцөл байдлыг ажиглахаас өөр аргагүйд хүрээд байна
2018-10-17

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын ханшийн асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Монгол төгрөгийн ам.доллартай харцих ханш энэ оны нэгдүгээр сараас хойш 5.5 хувиар суларсан. Энэ нь дотоод болон гадаадын хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалсанДотоод хүчин зүйлд эдийн засгийн сэргэлтийг дагасан импортын өсөлт, 2012 онд босгосон бондуудын эргэн төлөлт зэргийг оруулан тооцсон. Тухайлбал, энэ онд хөрөнгө оруулалт 298 сая ам.доллар буюу 46 хувиар, хэрэглээний импорт 234 сая ам.доллар буюу 29 хувиар, шатахууны импорт 174 сая ам.доллар буюу 33 хувиар өсчээ. Мөн “Чингис” бондын үлдэгдэл 125 сая ам.доллар, “Димсам” бондын 160 сая ам.долларын төлбөрийг төлсөн байна. Энэ бүхэн нь ам.долларын гарах урсгалыг ихээхэн нэмэгдүүлсэн.

 

Гадаад хүчин зүйлд томоохон улс орнуудын худалдааны маргаан ихээхэн нөлөөлж байна. Худалдааны маргааны улмаас өндөр хөгжилтэй орнууд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж байгаа. Энэ нь манайхтай адил хөгжиж буй орнуудаас валютын гарах урсгалыг нэмэгдүүлж байгаа юм. Гадаад худалдааны маргаан хэдэн сар, жил үргэлжлэхийг таашгүй. Тиймээс бид гадаад нөхцөл байдлыг ажиглахаас өөр аргагүйд хүрээд байна. Судалгаанаас үзвэл 142 орны үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын ханш суларсан байна. Тухайлбал, Австрали улсын үндэсний мөнгөн тэмдэгт оны эхнээс есөн хувиар суларсан. Мөн БНХАУ-ын юан, ОХУ-ын рублийн ханш ч суларч байгаа юм. Энэ оны эхнээс улс орнууд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж эхэллээ. ОХУ энэ оны наймдугаар сард бодлогын хүүгээ 0.25 хувиар өсгөсөн. Малайз, Аргентин, Турк улс бодлогын хүүгээ 16-32 хувиар нэмлээ. зэрэг орнууд нэмэгдэж байна. Тиймээс Монголбанк төгрөгийн ханшийг тогтвортой байлгах бодлого баримталж байгаа бөгөөд үүнд гадаад худалдааны өрсөлдөх чадвараа хамгаалах нь туйлын чухал байна. Тиймээс Засгийн газар, УИХ болон Монголбанк хамтран төсвийн төлөвлөлтийг сайжруулж, алдагдлыг бууруулах, экспортлогч төрийн өмчит компаниудад тавих хяналтыг сайжруулах, экспортыг нэмэх хөтөлбөр, үйл ажиллааг дэмжих санхүүжилтийн системийг бий болгох шаардлагатай байгаа юм. Түүнчлэн уул уурхайн бус экспортыг дэмжих хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг сайжруулах, гадаад худалдааны бодлого хариуцсан агентлаг бий болгох хэрэгтэй. Монголбанк Засгийн газартай хамтран Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах болон алтны нөөцийг нэмэх чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно.

 

Хөгжлийн банк энэ сарын 16-17-нд шилжих шөнө жилийн 7.25 хүүтэй, таван жилийн хугацаатай, 500 сая ам.долларын эх үүсвэрийг гадаад зах зээлээс босгосон. Энэ нь Монгол Улсын валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулах, төгрөгийн ханшийг тогтворжуулахад томоохон нөлөө үзүүлнэ. Тухайлбал, Монгол Улс 2019 оны эхээр 380 сая ам.долларын өр төлнө. Энэхүү төлбөрийг барагдуулахад дээрх 500 сая ам.доллар голлох эх үүсвэрийг бүрдүүлнэ хэмээн мэдээлэв. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийснийхээ дараа гишүүдийн асуултад хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Стратегийн орд эзэмшиж буй гадны томоохон компаниудын дансыг Монголбанкинд байшуулах нь зөв үү? Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд энэ онд гаднаас хэдэн ам.долларын зээл орж ирэх вэ?

 

-Монгол Улсын эдийн засагт гадаад валют орж ирэх нь л чухал. Валют Төвбанкаар дамжих эсхүл арилжааны банкаар дамжихад чанарын ялгаа байхгүй.

 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа:

 

-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд энэ онд Монгол Улсад 750 сая ам.доллар орж ирэх ёстой аж. Энэхүү хөрөнгө оны эцсээр орж ирэх хандлагатай байгаа. Ойрын хугацаанд ОУВС болон бусад олон улсын байгууллагын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, судалгаа хийхээр төлөвлөж байна.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Валютын хомсдолд зөвхөн гадаад хүчин зүйлээс болоогүй. Биднээс өөрсдөөс нь болж байгаа зүйл бий. Ярилцаж, ойлголцож хичээх гэхээр Засгийн газар зугатаад алга болж байна. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан бүтцийг бий болгох нь зайлшгүй хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Энэ жилийн мөнгөний бодлого дотор алттай  холбоотой зүйл маш бага туссан байна. Монгол Улс өөрөө алт олборлодог онцлогтой улс. Алт олборлолт, үйлдвэрлэлт дээр бид сайн дэмжсэн. Монгол хөрснөөс гаргаж авсан нэг грамм алт бүр Төвбанкны нөөц болж байна уу гэдэг дээр алдаад байна. Төвбанкинд орж ирэхгүй байгаа банкны 70-80 хувь нь хар зах дээр санхүүгийн хэрэгсэл болоод яваад байна. Үүнийг Төвбанк руу оруулах нь чухал байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Энэ Баяртсайхан гэж:
Ямар үлбэгэр, үхээнц хүн бэ. Өөрийн хамаатан Барс захын эзэн Амарбаатарынхаа бизнесийг л дэмжих гэж яваад байх юм. Ичээсэй
2018-10-18
АЖИГЛАГЧИЙГ ОГЦРУУЛЖ АЖИЛ ХИЙДГИЙГ НЬ ТОМИЛ
2018-10-17
Irgen:
Ajiglahaas uur chadvargui archaagui amitanyg yerunhiilegch bolgoj l baidag, gaihaltai
2018-10-17
хцс:
харагдаач
2018-10-17
Irgen:
Ардчилсан нам засаг барьж байхдаа Монголбанкийг самарчихсан юм билээ. Тэрнийг нь нууц гээд нийтэд дэлгэхгүй байгаа юм гэнэлээ (хуулиар). Ерөнхийлөгч асан Золжаргал нь гадагшаа зугтчихсан, эцсийн эцэст Монгол улсыг дампуурчихалгүй авч үлдэх гэж энэ Баярсайхан матийж байгаа юм гэсэн.
2018-10-17
хцс:
харагдаач
Иргэн:
Баяртсайхан даргаа ; Ард тумэндээ банкны хар цагаан мэдээлэлийг элэн далангуй цаг тухай олгох хэрэгтэй байна ш дээ.Гэнэн ард тумэн чинь банкинд идуулсээр,ядуурсаар байх юм уу.Гадны хамааралаас илуу дотроо банкууд маш хаалттай,жорлон ч байхгуй иргэддээ уйлчилж байна .
2018-10-17