Д.Сумъяабазар:“Роснефть” компанитай үнийн асуудлыг ярилцана
2018-10-17

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар шатахууны үнийн асуудлаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Тэрбээр шатахууны үнийн зохицуулалтын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх асуудлын талаар мэдээлээд, гишүүдийн асуултад хариулав.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тодорхой үүрэг хүлээдэг. Дотоодын стандартад нийцсэн газрын тосны бүтээгдэхүүн авч байх ёстой. 2012-2016 онд төрийн бодлого тогтвортой явж байжээ. Гэтэл одоо ОУВС-гаар халхавч хийгээд төрийн бодлого явахгүй байна. Бид яагаад хуурамч шатахуун хэрэглээд байна вэ? Засаг юу ч хийж чадахгүй байна. Засгийг өөрчилье. Шатахууны үнийг бууруулах уу?

 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

 

-Хуурамч шатахуун гэдэгтэй бид эвлэрэхгүй. Автомашины мотор, эдэлгээтэй холбоотой асуудал дээр бид хариуцлагатай хандах ёстой. Төрийн бодлого явж байгаа. Төвбанкнаас “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлээд шатахууны үнэ ханшийг барьж байсан. Энэ хөтөлбөрийг улсын төсөв дөрөв боллоо гээд шүүмжилж байсан. Төрийн бодлого нефть хайгуул, боловсруулах үйлдвэрийн асуудлаар явж байгаа. “Роснефть” компанитай үнийн асуудлыг ярилцана.

 

Сангийн дэд сайд Х.Булгантуяа:

 

-Онцгой албан татварыг тэглэсэн байгаа. Одоо дизель дээр ОАТ байгаа. Онцгой албан татварыг тогтоох эрх нь Засгийн газарт байдаг. Бид хуулийн хувьд хийх том зохицуулалтаа хийсэн байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Дизелийн түлш, бензин хоёрын үнийн зөрүү ямар байна. Хуучин төв Азийн бусад орнууд ОХУ-тай хэлэлцээд татварын асуудлаа зохицоод явчихдаг. Манайх энэ асуудлаар хэлэлцэх боломжтой юу?

 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

 

-1.5 сая тонн нефть боловсруулах үйлдвэр барихаар ажил явж байгаа. ОХУ-тай нефть боловсруулах үйлдвэр, хайгуулын ажилд хамтарч ажиллахаар ярилцаж байна. Ажлын хэсэг хоёр талаасаа мэдээллүүдээ солилцоод явж байгаа. Нефть дамжуулах хоолой, үйлдвэрийн төсөлд ОХУ-ын мэргэжилтнүүд оролцох хүсэлтэй байгаа.

 

Гишүүд ийнхүү асуулт тавьж, хариулт авав. Өнөөдрийн байдлаар улсын болон хувийн компаниудад нийтдээ 107 мянган тонн шатахууны нөөцтэй байгаа юм байна. Хуурамч шатахууны асуудлаар шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэнэ. Шатахууны үнийн зохицуулалт хийх, тогтвортой үнийн бодлогоо барих асуудлаар “Роснефть” компанитай хэлэлцээ хийж байгаагаа салбарын сайд онцолсон. "Роснефть" компани манай улсын нийт шатахууны импортын 70-80 хувийг хангадаг байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Helgui ene yarilaa yu
2018-10-18
zochin:
Цаана нь гамшгийн царайтай үлдгэрийн баатар сууж байна.
2018-10-17
Зочин:
ene hund yum yarih tolgoi baidiimuu !
2018-10-17
Боловсруулах үйлдвэрээ оростой юугаа ярьдаг юм
2018-10-17
dsn:
ene huniig tooj yrih bl uu? unuudriin uniin tuhai yrij bhd haa hamaagui uuildver yriad tenegteed baigaarai!
2018-10-17
neftiin une yarij jijgerdeg said bish geed uuriiguu duviilgeed bgaagui biluu
2018-10-17
rosnefti ee neg heseg oruulaad ireech
2018-10-17