Парламентын сонгуульд нэр дэвшигч халдлагаар амиа алджээ
2018-10-18

Афганистаны Гельмэнд мужийн нийслэл Лашкар Гах хотноо болсон террорист халдлагаар парламентын сонгуульд нэр дэвшигч амь үрэгдсэн талаар орон нутгийн цагдаагийнхан мэдээллээ.

 

 

Нэр дэвшигч Жабар Кахраман кампанит ажлынхаа хүрээнд албан өрөөндөө иргэдийг хүлээн авч байхдаа террорист этгээдийн гэнэтийн дайралтад өртөж, амь эрсэдсэн гэнэ.

 

Тэсрэх бөмбөг бэхэлсэн амиа золиослогч этгээд нэр дэвшигчийн ажлын өрөөнд дэлбэрэлт болжээ. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан гурван этгээдийг баривчилсан гэнэ. 

 

Уг халдлагаар нэр дэвшигчээс гадна кампанит ажилд нь тусалж байсан найман хүн шархадсан байна. 

 

Афганистан улсад энэ сарын 20-нд парламентын сонгууль болох ба 249 суудлын төлөө 2500 гаруй нэр дэвшигч өрсөлдөж буй юм. 

 

Сонгуулийн кампанит ажил эхэлсэн цагаас хойш 10 нэр дэвшигч бусдын гарт амиа алдсан юм. Дийлэнх хэргийг талибанчууд үйлджээ. 

Shuud.mn
Сонин хачин