ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсад айлчилж байна
2018-10-18

 

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. .

 

Айлчлалын үед Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны Хөтөлбөрт гарын үсэг зурав.

 

Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх чиглэлийг тодорхойлсон байна.

 

 

Айлчлалын үед Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, С.К.Шойгу нар Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд буцалтгүй тусламжаар нийлүүлж буй цэргийн зориулалттай бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгөх ёслолд оролцов.

 

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. 

 

Айлчлал хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулахаар хөтөлбөрт тусгажээ. Үүнд:

 

10:45-10:50 цагт: Төлөөлөгчид Батлан хамгаалах яамнаас ЗХУ-ын маршал  Г.К.Жуковын хөшөөнд ирнэ.

 

10:50-11:00 цагт: Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу нар ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.

 

11:15-11:45 цагт: Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуг хүлээн авч уулзана. Уулзалтад:

 

11:50-12:10 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгуд “Цэргийн гавьяаны улаан тугийн одон” гардуулж баяр хүргэнэ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
chi er ni hooson tolgoit aamaa tatval yasan um be
2018-10-18
irgen:
toriin uilchilgeend ymarch soelgui, uilchilgeeni dyrem juram medleggui hodooniihon ajilladag um baihdaa,,,,,plastik savtai us tavichihsan tegeed teriigee uuh stakan baihgui yneheer hodoonii haragdaj baina ichmeer um
2018-10-18
чи л харин Монгол улсад хэрэггүй байх.Монголоос зайл эрлийз минь
2018-10-18
МОНГОЛ УЛСАД ТАВТАЙ МОРИЛ.
2018-10-18
Зочин:
Hereggui ailchlal naadah yamaa tatan buulgaz olon hurandaa generaluudyg tsomhothoh heregtei shaal demii baiguulaga bolz duuslaa
2018-10-18
irgen:
chi er ni hooson tolgoit aamaa tatval yasan um be
чи л харин Монгол улсад хэрэггүй байх.Монголоос зайл эрлийз минь