Г.Ариунбаатар АСЕМ-ын зочдод тоглолтоо толилуулахаар болжээ
2018-10-18

 

“Чингис хаан” одонт, МУГЖ, Цагдаагийн "Сүлд" чуулгын уран сайхны удирдагч, цагдаагийн хошууч Г.Ариунбаатар Бельгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулагдаж байгаа АСЕМ буюу Ази, Европын орнуудын дээд хэмжээний 12 дахь удаагийн чуулга уулзалтын үеэр бүрэн хэмжээний тоглолтоо толилуулахаар болжээ.

 

Тэрбээр өөрийн багш ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Дарима Линховойн хамт Брюсселийг зорьсон байна. Ази, Европын дээд хэмжээний уулзалт хүрээнд МУГЖ Г.Ариунбаатарын концертыг тоглуулах саналыг Бельгийн талаас гаргасан аж. 
 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дуурийн дуучин Ариунбаатар үнэхээр сайн залуу шүү. Хүн чанар сайтай хүн. Сүүлийн үед гэр бүлийн хувьд ч гэсэн маш тогтвортой сайн байгаа. Хүний сайн нөхөр хүүхдийнхээ сайн аав нь байж чаддаг. Монголчууд чамаар бахархдаг шүү. Амжилт.
2018-10-27