Кремийн коллежид 18 настай оюутан халдлага үйлдэж, 19 хүнийг хөнөөв
2018-10-18

Крымийн хойгийн Керч хотын нэгэн коллежид өчигдөр 19.00 цагийн орчимд халдлага болжээ. Уг халдлагын улмаас 19 хүн алдаж, 57 хүн шархадсан талаар ОХУ-ын албаныхан мэдээлэв. 

 

 

Халдлагаар 18 оюутан болон тус коллежийн ажилтан амиа алдсан аж. 

 

Зэвсэглэсэн этгээд коллеж дотор бөмбөг дэлбэлж дараа нь гал нээсэн хэмээн гэрчүүд өгүүллээ. Тэрээр цагдаа нарыг ирэхээс урьтаж, толгой тус газар руугаа буудаж, амиа егүүтгэсэн гэнэ. 

 

Халдлагыг  Владислав Росляков гэх 18 настай оюутан үйлдсэн болохыг цагдаагийнхан тогтоогоод байна.

 

Крымийн иргэд 2014 оны гуравдугаар сард ОХУ-ын эх газарт дагаар орсон билээ. Дээрх халдлага дагаар орсноос хойш гарч буй анхны халдлага аж.

 

Хэвлэлийнхэн дээрх үйл явдлыг террорист халдлага хэмээн мэдээлж буй. Харин эрх баригчид Энэ бол терроризм бус аллага" гэж мэдэгджээ. Халдлагын шалтгаан өнөөг хүртэл НУУЦ байна. 

 

Халдлагынн дараахан Ерөнхийлөгч В.Путин амиа алдагсдын гэр бүлийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ббб:
өглөө мэдээ харахад 20 хүн болсон гэж байна лээ. 19 гэдэг тоо бол аль өчигдөрийн тоо.
2018-10-18
irgen:
buzar ukrainii hiij baigaa ajil
2018-10-18
ЧАРАА:
ДАНДАА ГЭДЭС НЬ ӨЛСӨЖ ХООЛ БОДОЖ ЯВДАГ СЭТГҮҮЛЧ
2018-10-18
БААТАР:
СЭТГҮҮЛЧЭЭ НААД КРЕМЭЭ ӨДРИЙН ЦАЙНД ОРОХЛООРОО ТАЛХАН ДЭЭРЭЭ ТҮРХЭЭД ИД,
2018-10-18
hhhhh:
Крем биш Крым гэж зөв бичээч
2018-10-18
Ichig ichig:
Ene setgyylch yavch eryyl bish ee,Kriim gej bichmeer ium
2018-10-18
52828:
Крым гэж байдаг болхоос биш Крем гэж байдаггүй....эрхэм сэтгүүлч минь
2018-10-18