Сакура цэцэг намар дэлбээлж, олныг гайхшрууллаа
2018-10-18

Үзэсгэлэнт сакура цэцгийг харахаар олон сая жуулчин жил бүрийн хавар Япон улсад хүрэлцэн ирдэг билээ. Уг цэцэг хоёр долоо хоногийн турш дэлбээлдэг юм.

 

 

Тэгвэл Японы хойд хэсгээр сакура цэцэг цэцэглэсэн содон үйл явдал болж буй талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Ойролцоогоор 300 гаруй иргэн гэрийнх гадна цайвар ягаан өнгийн сакура цэцэг дэлбээлж эхэлсэн талаараа Цаг уурын хүрээлэнд мэдээлсэн байна.

 

Тус цэцэг зөвхөн хавар дэлбээлдэг ба түүхэндээ анх удаагаа намар дэлбээлсэн нь олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаж буй юм.  Нийт 354 интоорын мод цэцэглэжээ. 

 

Японы цэцэгчдийн холбооны мэргэжилтэн Хироюуки Вада "Намрын цагт сакура цэцэг хэзээ ч дэлгэрч байгаагүй. Сүүлийн үед байгаль цаг уурын өөрчлөлтөөс болж сакура хугацаанаасаа өмнө дэлбээлсэн байж болно" гэж хэлэв.

 

Энэ зун, намар тус улсыг нийтдээ долоон хар салхи дайран өнгөрч, үлэмж хэмжээний хохирол учруулаад байна.

 

Сүүлд "Жэби" хар салхи дайран өнгөрч, 10 хүн амиа алджээ. Уг хар салхи сүүлийн 30 жилд тохиолдсон хамгийн хүчтэй хар салхиар нэрлэгдсэн аж. 

 

Хар салхинаас болж халуун агаар үүсч, цаг агаар дулаарчээ. Намар цэцэглээд буй дээрх сакура нар ирэх хавар цэцэглэхгүй  байх магадлалтай гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
багш:
«сакура нар» гэж бичээд байхдаа яадаг сэтгуулч вэ? дахин сулгуульд сур!
2018-10-20
хөөрхөн сакура улиралаа андуурчээ
2018-10-18