Керчь хотноо ГАШУУДАЛ зарлажээ
2018-10-18

Крымийн хойгийн Керчь хотын Хүнсний технологийн коллежийн байранд өчигдөр 19.00 цагийн орчимд зэвсэгт халдлага гарсан билээ. 

 

 

Халдлагаар амиа алдагсдын тоо 20-д хүрч, 57 хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн 25 нь эмнэлэгт хэвтсэн ба 10-ынх нь биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ. 

 

Уг аймшигт халдлагатай холбогдуулан Крымийн захирагч Сергей Аксенов амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлэн, хотын төвд байрлах төрийн далбааг хагас  бөхийлгөсөн аж. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин халдлага гарсан хотноо гурван өдөр гашуудал зарлажээ. 

 

Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв. 

 

Халдлагыг тус коллежийн төгсөх курсийн оюутан 18 настай Владислав Росляков юм. Тэрээр халдлагын дараа амиа егүүтгэсэн аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин