АТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байна
2018-10-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Авлигатай тэмцэх газрын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхээр ахлуулсан ажлын хэсэг Булган аймгаас ажлаа эхлүүллээ.

 

Ажлын хэсэг 2018 оны 10 дугаар сарын 15-наас Булган аймгийн Баяннуур сум, Дашинчилэн сум, Хишиг-Өндөр суманд ажиллаж, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, Засаг даргын Тамгын газрын дарга нартай уулзаж, удирдамжийн зорилго, чиглэлийг танилцуулж, тус сумын удирдлагаас гаргасан 2017, 2018 оны тушаал, шийдвэр, дүрэм журам, Засаг даргын захирамж зэрэг баримт бичгийг хянан үзэж, зарим арга зүйн заавар, зөвлөмжийг өгч ажиллав. Ялангуяа сумын төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа болон Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилтийн байдлыг хянан үзэж, зарим зөрчил гаргасан албан тушаалтнуудын асуудлыг нягталж хянан шалгаж байна. Энэ ажилд Үндэсний Аудитын газрын ажилтнууд хамтран оролцож байгаа юм.

 

Ажлын хэсгээс 10 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг болон Засаг даргын дэргэдэх байгууллагын удирдлагуудтай уулзаж, шалгалтын удирдамж, хамрах хүрээг танилцуулж, мэдээлэл  арга зүйгээр ханган ажиллалаа. Ажлын хэсэг тус аймгийн албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, төрийн үйлчилгээнний нөхцөл байдал, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүд, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаатай танилцаж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан үзэх юм байна.

 

“Бид орон нутагт хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна АТГ-аас өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийн явц байдал, зөвлөмжийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангах, Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдийг чадавхижуулах чиглэлээр ажиллана. Мөн худалдан авах ажиллагааны явц байдал, гүйцэтгэлийг хянан үзнэ” гэж ажлын хэсгийн ахлагч Ц.Цэцэгдэлгэрэх Булган аймгийн телевизэд өгсөн ярилцлагадаа онцлон дурдав.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
surguuliin zahiraluud dotuur bairni hool hunsend uuriinhee maliig undur uneer shagdag baidal gazar avlaa huduugiin sumdiin surguuliin zahiral turiin san zasag darga nariig shalgah heregtei
2018-10-18
uugan.od:
aimag sumiin ITHiin tuluulugch tuuni ehner nuhur tedni tursun ah duus jijig dund sum hugjuuleh zeeliig beleg shagnal maygaar taraadag yvdaliig odoo sain shalgaj tsegtsleh heregtei
2018-10-18