Ч.Хүрэлбаатар: Сангийн яам бензинийг махаар солих наймаа яримааргүй байна
2018-10-18

УИХ-ын үдээс хойшхи хуралдаанаар 2019 оны улсын төсвийн тухай хуулийг дагалдах хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, мөн ирэх онд Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

 

-Ирэх оны төсвийг өөдрөгөөр төсөөлсөн байна. Ирэх жил орлогоо тооцоод, дуусгаагүй объектуудыг дуусгах боломж байна уу?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Төсвийг тодотгохгүй гэдэг байр сууриа би эрт хэлсэн. УИХ, Засгийн газраас өргөн барьсан Татварын хуулийн төслийг батлаад өгвөл, ирэх оны төсвийн төслийг 90 хувь биелүүлж чадна. Орлого нэмэгдэж байгаа тохиолдолд улсын төсвийг тодотгохгүй. Орлого буурвал төсвийг тодотгодог. Олон жил царцаасан объектуудыг 2020 он гэхэд барьж дуусгана.

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Бид эдийн засгийн хувьд эдийн засгаа солонгоруулах шаардлагатай. Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх төрийн зохицуулалт хэрэгтэй. Малчдын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар ЖДҮ хөгжиж, ажлын байр нэмэгдэнэ. Сангийн яам энэ чиглэлд ямар бодлого баримталж байна. Атрын III аяны хүрээнд тариаланчид төр бүтээгдэхүүнээ нийлүүлдэг шиг мал аж ахуйн салбараа төр дэмжиж, орлого бүрдүүлэх хэрэгтэй байна. Бид шатахуун дээр хүнд байдалд орчихоод байна. Шатахуун импортолдог компаниуддаа Монголбанк зах зээлийн ханшаас доогуур үнээр валют өгч, тэр хэмжээгээр алдагдал хүлээсэн байдаг. Уг нь жилдээ Монголд нэг тэрбум ам.долларын шатахуун орж ирдэг юм билээ. Бог малаасаа 20 сая толгойг төр зохицуулаад төрийн компани гадаадтай гэрээ хийж, бартер хийх гарц байж болно. Үүнийг бодлогоор яаж зохицуулах вэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-М.Билэгт гишүүний хэлж байгаатай санал нэг байна. Эдийн засгийн өсөлт их байж олон асуудал шийдэгдэнэ. Эдийн засгийн өсөлтийг өндөр гаргаж, хувийн хэвшлээ дэмжиж, ажлын байрыг олноор гаргаж байж ард иргэдийн амьжиргаа сайжирна. Хувийн хэвшлийнхэн махыг экспортод гаргах бүрэн боломж бий. Хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх ёстой. Ер нь 2017 онд авсан зээлийн хүүнд 1.4 их наяд төгрөгийг төлөхөөр төлөвлөж байсан. Энэ онд 1.2 их наяд байсныг бид оны эхэнд өндөр хүүтэй, богино хугацаатай зээлд зохицуулалт хийгээд 530 тэрбум төгрөгөөр хүүг буулгаж чадсан. Сангийн яам бензинийг махаар солих наймаа яримааргүй байна. Бид бодлогоо яръя.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-Монголын эдийн засгийг бид гутранги байдлаар харж болохгүй. Тиймээс өөдрөгөөр харж, боломжийг дайчлах ёстой. Дэлхийн эдийн засагт хоёр хэмжээст орон зайг туулах боллоо. Нэг нь санхүү төсөвтэй холбоотой, нөгөөх нь бодлогын тогтолцоо юм. Монголын эдийн засаг дэлхийн нэг хэсэг учир хүссэн хүсээгүй энэ чигээр явна. Монгол Улсын өр эдийн засагт том эрсдэл үүсгэж байна. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Үнэхээр сайн эдийн засагч юм. Хариуцсан ажлаа сайн хийхээр түүнд нь боож үхчих гээд байх өчүүхэн амьтад бас байдаг нь харамсалтай. Амжилт хүсье.
2018-10-19
Иргэн:
Одоогоор Хүрэлбаатар шиг мэдлэгтэй , дадлага туршлагатай, мэргэжилтэнг олж харахгүй л байна шүү. Танд амжилт хүсье! Харин долларын ханшийг буулгахад монгол банкныханг шахаж өгөөч???
2018-10-19
Чи харин өөрөө мал байна. Чи ганц хоньтой бол тэрийгээ аль нэг улсруу хөтөлж гараад 50 литр бензин авах гээд үздээ болчихвол харин хэлээрэй.
2018-10-19
Ogtsoruulaachee uurhai zarj huvidaa avsan mungiig uls huraaj avah yostou
2018-10-18
Элбэгдорж:
Хүрлээ малаа яачиж бодсон малаар арилчих нь ашигтайшдээ. Чи дундаас нь мөнгө саах боломжгүй болчихоор үхэхгээд байнадаа. Махаа өндөр үнээр бодоол өгчихвол ард түмэнд чашигтай туснашүүдээ.
2018-10-18
Чи харин өөрөө мал байна. Чи ганц хоньтой бол тэрийгээ аль нэг улсруу хөтөлж гараад 50 литр бензин авах гээд үздээ болчихвол харин хэлээрэй.