Уран бүтээлдээ Трампын эхнэрийг тайчиж буйгаар дүрсэлжээ
2018-10-19

Америкийн уран бүтээлч, реппер T.I  шинэхэн уран бүтээлдээ “улсын эх” гэгддэг Тэргүүн хатагтай Меланья Трампыг тайчиж буйгаар дүрсэлсэн нь Цагаан ордны дургүйцлийг хүргэсэн талаар “www.ABC.com” сайт мэдээллээ. 

 

 

Реппер эр шинэхэн уран бүтээлдээ Ерөнхийлөгч Трампын Цагаан ордны өрөөнд Тэргүүн хатагтай алдарт ногоон хүрэмтэйгээ орж ирнэ, тайчиж, ширээн дээр гарна бүжиглэж буй бичлэгийг твиттертээ байршуулаад “Эрхэм 45. Би Кейни биш” гэж жиргэжээ.

 

Хатагтай Трамп өнгөрөгч зун эцэг, эхээсээ тусгаарлагдсан хүүхдүүдтэй уулзахаар Мексикийн хил дээр очихдоо “I really don’t care do u” гэх бичигтэй ногоон хүрэм өмссөн билээ.

 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Грисхэм “Тэрбээр Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтайд хувь хүний үүднээс дургүй байж болно. Дургүй ч гэсэн тэрбээр энэ улсын Тэргүүн хатагтай. Энэ бол Цагаан ордон. Зөвхөн улстөрийн үүднээс Тэргүүн хатагтайг ийнхүү олон нийтийн сүлжээгээр санаатайгаар гутаан доромжлох нь үл хүндэтгэсэн хэрэг. Энэ мэт үйлдэл улс орныг дотроос хагаралдуулж, зөрчилдүүлэх аюултай” гэж мэдэгджээ.

 

Репперийн твиттертээ бичсэн "45" бол Ерөнхийлөгчдөд хандсан бол "Кейни" гэдэг нь өнгөрсөн долоо хоногт Цагаан ордонд зочилсон реппер Кейни Уэст юм. Трамп бол АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин