100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол болно
2018-10-19

 

 

“IBIS” зочид буудалд

 

09.00 цагт “Экспортын тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг болно. Утас:99117644, 99090339

 

“Новотел” зочид буудалд

 

09.00 цагт “Монголын экологийн форум” болно.

 

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт

 

09.00 цагт “Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас:98119897

 

“Blue Sky” зочид буудалд 

 

09.00 цагт БСШУСЯ, ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн "Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх PROCESS төсөл"-ын хаалтын ажиллагаа болно. Утас: 88008781

 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн төв байранд 

 

09.30 цагт Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт

 

10.00 цагт Нийслэлийн архивын газрын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

 

Сувилахуйн сургууль дээр

 

10.00 цагт Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлэн тавьсан “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” 14 хоногийн сургалт эхэлнэ. Энэхүү сургалтад сувилагч мэргэжлээрээ 5 – аас дээш жил ажиллаагүй бусад салбарт ажиллаж, цаашид мэргэжлээрээ ажиллах сонирхолтой сувилагчдын мэдлэгийг сэргээх, чадварыг бататгаж, сар тутам зохион байгуулах юм.99179899, 86885060

 

Сонгинохайрхан дүүргийн 5-р хороонд

 

11.00 цагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол болно. Холбоо барих 99010499

 

Эрүүл мэндийн яамны 215 тоот хурлын танхимд

 

13:30 цагт Гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах, эх орондоо эмчилдэг болох зорилгоор ОХУ-руу Хүүхдийн халдварт өвчин, яаралтай тусламжын чиглэлээр сургалтанд хамрагдах эмч нарыг Эрүүл мэндийн сайд хүлээн авч уулзана. 99179899, 86885060

Shuud.mn
Сонин хачин