Талийгаачийн ар гэрт байрны асуудлыг шийдэж өгөхөө мэдэгдэв
2018-10-19

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэмт этгээдүүдийн халдлагад өртөж амь насаа алдсан талийгаачтай салах ёс гүйцэтгэх арга хэмжээ Нийслэлийн цагдаагийн газарт 5:00-6:00 цагийн хооронд боллоо. Салах ёс гүйцэтгэх ажиллагаанд цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн болон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов.

 

Ерөнхий сайд талийгаачийн ар гэрт нь байрны асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсноо салах ёс хийх үед оролцох үедээ мэдэгдлээ. Талийгаач Дансрангийн Батсайхан нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан манай шилдэг алба хаагчдын нэг байв.

 

Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд /2018.10.15/ Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулсны улмаас цагдаагийн алба хаагч харамсалтайгаар амь насаа алдсан юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Төр амийг нь ашигласан юм байна ганц байр шийдчих байлгүй дээ
2018-10-20
Нараа:
Ум сайн амгалан болтугай.Тангарагтаа үнэнч бн.Талийгаач нарын ар гэрт байр өгөх нь чухал.ЦЕГ_ н дарга хаачив.Хүрэлсүх дарга сайн бн .Хэдэн жаахан хүүхдүүд ядахдаа дулаан өвөлжинө.
2018-10-19
Ерөнхий сайд нь ирсэн байхад ерөнхий газрын дарга нь хаачсан бэ
2018-10-19
Ebi:
хүрэлсүх шийдэж чаднааа. харин нямдорж алуурчдад ямар арга хэмжээ авч байгаа, хаана байгаа яаж ясыг нь цайлгах талаар байнга олон нийтийн мэдээлэлийн хэрэгсэлээр мэдээллэх үүрэгтэй. элбэгдорж өршөөл яриж лалартаж мэднэ шүү. гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье.
2018-10-19
иргэн:
ГЭР ӨГЧ ОНИГОО БОЛОХ ВИЙ ДЭЭ.УТААГАА ЯАЯ ГЭЖ БАЙЖ ГЭР БӨӨНДДӨГ ШҮҮ ЭРХЭМ ГИШҮҮД.УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
2018-10-19
Баярлалаа Ерөнхий сайдаа:
Ардчилсан төрийн сайхныг харж байна. Төр бас ингэж жирийн иргэнээ хүндэтгэж сүүлчийн замд нь үдэж байна.
2018-10-19
zochin:
gol n ene ich yrisan amlaltaa cheregjuuleerei, ene chin neg ailiin chuv zayanii asuudal chuu, ard tumen bid ESaid charj baigaa chuu
2018-10-19