"Солонгос Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан"-гийн мэдэгдэл
2018-10-19

"Солонгос Намьянгжү Монголын боловсролыг дэмжих сан"-гийн Монгол талын захирал байгууллагынхаа газар ба их хэмжээний хөрөнгийг өөрийнхөө нэр дээр шилжүүлжээ. Үүнтэй холбоотойгоор уг сан мэдэгдэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Уг мэдэгдэлд: 

 

Юуны өмнө Монголчууд та бүхэнд таатай бус мэдээ дуулгах болсондоо гүнээ хүлцэл өчиж байна. Манай "Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан" нь 1997 онд Монгол оюутнуудыг хамарсан боловсролыг дэмжих зорилгоор байгуулагдсан. Бид өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын их, дээд сургуулиудад Солонгос хэл сурдаг 1,000 орчим оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож, мөн сургуулиудад үлэмж хэмжээний сургалтын хэрэгсэл хандивласан юм. 2017 онд Улаанбаатар хотын захиргаанаас бидэнд оюутнуудаас илүүтэйгээр орчин нөхцөл тааруу цэцэрлэгүүдэд дэмжлэг хэрэгтэй гэсэн санал илэрхийлсэн тул нийслэлийн цэцэрлэгүүдийг боловсролыг дэмжих төсөлд хамруулж эхэлсэн. Манай сангийн гишүүдийн нэг нь ч ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд Монголын залуу үеийнхний боловсролыг дэмжих төслийг гагцхүү итгэл үнэмшлээрээ явуулж ирсэн билээ. Гэвч төсөөлөө ч үгүй байхад дотоод асуудал үүсэн тул 2018 оны боловсролыг дэмжих төсөл мань хэрэгжихэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

 

Манай сангийн олгодог өчүүхэн тэтгэлгээр нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхах оюутнуудынхаа царайг ирэх жил харж чадахгүй болсонд гишүүд бидний сэтгэл хүнд байна. Манай санд нийт хоёр Монгол хүн ажилладаг ба тэдний нэгийг сангийн Монголд байгуулсан "Намянгжү Соёл" ХХК-ийн эзэмшлийн Намянгжү Соёлын төвийн бүхий л ашиг орлого, зардлыг хариуцдаг Удирдлага хариуцсан захирлаар томилсон юм. Түүнд Монголд болж буй бүх ажлыг хариуцуулсан нь өнөөдөр манай сангийн үйл ажиллагаа доголдоход хүргээд байна. Учир нь манай Сан нь Монгол улсад 20 жилийн турш боловсролыг дэмжих төслийг хэрэгжүүлэх хугацаанд гишүүдийн дийлэнхи нь 70 нас гарсан бөгөөд үүнийг ашиглан сангийн хувьд удирдах албан тушаалтай Монгол 2 гишүүн эрх мэдлээ урвуулан ашиглаж байжээ. Бид үнэн мөнийг олох, асуудлыг шийдэхийн тулд Монгол Улсын хуулийн байгууллагад хандаад буй бөгөөд дотоод асуудал шийдэгдтэл боловсролыг дэмжих төслийг хэрэгжүүлэх боломжгүй болоод байгаа болно. Бид Монголын хуулийн байгууллагад дараах нэхэмжлэлүүдийг гаргаад байна.

 

Газраа буцаан авах нэхэмжлэл: Намянгжү Монголын боловсролыг дэмжих сангийн өмчилж, үйл ажиллагаа явуулж буй Монгол Намянгжү Соёлын төвийн газрыг Монгол талын захирал нь хууль бусаар хувьдаа эзэмшсэн тухай

 

Дүрмийн сангийн мөнгийг буцаан авах тухай нэхэмжлэл: Монгол талын захирал нь хувийн дансандаа байлгаж байгаа дүрмийн сангийн мөнгө 300,000 ам.долларыг "Соёл" ХХК-ийн хуулийн этгээдийн дансанд байршуул гэсэн боловч байршуулахгүй байгаа тухай (Хууль бусаар ашигласан эсэх талаар банкны гүйлгээний хуулга авахаар хүсэлт гаргасан байгаа)

 

Үйл ажиллагааны зардлыг буцаан авах тухай нэхэмжлэл: Соёлын төвийн үйл ажиллагааны зардал 38,598,107 төгрөг(2018 оны 6-р сарын байдлаар)-ийг Соёл ХХК хуулийн этгээдийн дансанд байршуул гэсэн боловч байршуулахгүй байгаа тухай (Хууль бусаар ашигласан эсэх талаар банкны гүйлгээний хуулга авахаар хүсэлт гаргасан байгаа)

 

Орон сууц борлуулсан мөнгийг буцаан авах тухай нэхэмжлэл: Сангийн Пак Хы Чол зөвлөх Сангийн гишүүд болон Намянгжү хотын холбогдогч хүмүүс Монголд айлчлах үед ашиглуулах зорилгоор өмчилж байсан орон сууцыг итгэмжлэлийг хуурамчаар үйлдэн хууль бусаар борлуулсан тухай

 

Зээлсэн мөнгө буцаан авах тухай нэхэмжлэл: 2014 оны 12-р сарын 22-ны өдөр Монгол хүний ээж нь Солонгосын эмнэлэгт нүдний мэс засалд орсон боловч Монголоос авч ирсэн мөнгө нь дутаад байна гээд Сангийн Пак Хы чол зөвлөхөөс 10,000,000 вон зээлүүлэхийг гуйсан бөгөөд өөрөө Монголд очмогцоо шууд шилжүүлнэ гэж амласан атлаа одоог болтол мөнгөө өгөөгүй байгаа тухай(Монгол хүн мөнгө шилжүүлсэн гэж 2 ч удаа банкны баримт илгээж байсан ба бүгд хуурамч байсан нь тогтоогдсон)

 

Соёл ХХК хуулийн этгээдийн тамга болон дансыг буцаан авах тухай нэхэмжлэл: Удирдлага хариуцсан захирал байсан Монгол хүн 2018 оны 10-р сарын 9-ний өдрийн байдлаар цагдаагийн мөрдөн байцаалтанд ирэхгүй байгаа. Мөн Солонгосын Намянгжү хотын зүгээс Монгол Соёлын тосгоныг 2019 оны 1-р сарын 1-ний өдөр худалдаалан татан буулгах гэж байгаа аж. Намянгжү хотын зүгээс албан ёсоор жил бүр алдагдалтай(Жил бүр үйл ажиллагааны зардал ойролцоогоор 15%- ийн ашигтай байгаа) үйл ажиллагаа явуулж байгаа тул ийм шийдвэр гаргаж буй гэх боловч үнэндээ манай Сангийн Удирдлага хариуцсан захирлаар ажиллаж байсан Монгол хүн өөрийн нэр дээр төвийн газрыг хууль бусаар шилжүүлсэн, сангийн хөрөнгийг шамшигдуулсан зэрэгтэй холбоотой юм.

 

2018 оны 10-р сарын 9-ний өдрийн байдлаар Намянгжү хотын зүгээс Монгол Соёлын тосгоныг татан буулгах эсэх талаар Намянгжү хотын ард иргэдийг хамарсан олон нийтийн санал хураалт явуулж байгаа билээ. Санал хураалтын дараа Намянгжү хотоос хотын иргэдийн хуралд албан ёсоор өргөн барих ажлыг бэлдэж байгаа ба Монгол Соёлын тосгоныг татан буулгах нь үйл явцын хувьд цаг хугацаа шаарддаг юм.

 

Манай Сангийн зүгээс Монгол Соёлын тосгоныг татан буулгахыг зогсоохын төлөө, Намянгжү хот болон Улаанбаатар хот хоорондын найрамдалт харилцааг үргэлжлүүлж талаар ихээхэн хичээл зүтгэл гаргаж байгаа хэдий ч одоог болтол Соёлын төвийн газрын өмчлөлийн асуудал шийдэгдээгүй байгаа учир байр сууриа хүчтэй илэрхийлж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл Намянгжү хот Монгол Соёлын тосгоныг татан буулгая гэсэн шийдвэрийг Сангийн Удирдлага хариуцсан захирал байсан Монгол хүний буруутай, хууль бус үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж үзэхээс өөр аргагүй. Ганц хоёр хувийн эрх ашгаа гэсэн Монгол хүний буруутай үйлдлээс болоод Улаанбаатар хот болон Намянгжү хотын хоорондын найрамдалт харилцаанд ноцтой сэв суух төдийгүй өнгөрсөн 15 жилд үйл ажиллагаа явуулсан Монгол уламжлал, морин тоглолтын баг ажлын байраа алдаж, өнгөрсөн 20 жилийн турш Монголын 1000 гаруй оюутанд тэтгэлэг өгч ирсэн Намянгжү Монголын боловсролыг дэмжих сангийн үйл ажиллагаа зогсох хүртэл ноцтой үр дүнг авчирч болзошгүй байгаа нь сангийн бүх гишүүдийн санааг зовоож байна.

 

Манай Сангийн зүгээс уг нөхцөл байдлыг шийдэхийн тулд юуны өмнө хууль зөрчсөн этгээдийг Монгол улсын хуулийн байгууллагад өгсөн бөгөөд Намянгжү хотод ажиллан, хоёр хотын найрамдалт харилцааг хэвээр үлдээхийн төлөө хичээх ба Монгол оюутнуудад зориулсан боловсролыг дэмжих төслийг гишүүдийн үр хүүхдүүдэд өвлүүлэн үлдээх тал дээр бүх хүчээ дайчлан ажиллах тул Монголын ард иргэд та бүхэн биднийг дэмжиж туслаарай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Монголын ард иргэд та бүхэнд эрүүл энх, аз жаргалынг хүсье.

 

"НАМЯНГЖҮ МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ САН" БОЛОН "МОНГОЛ НАМЯНГЖҮ СОЁЛ" ХХК НИЙТ ГИШҮҮД

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Нэр устай нь бичих хэрэгтэй ш дээ!!! Яасан арилчихсан дотортой хүн байдгийн!!
2018-10-20
Зочин:
Ямар хүн байдаг юм бол? Ингээд л монгол улсын нэрийг гутаах юм даа, иймэрхүү амиа бодсон хүмүүсээс болж
2018-10-20
Өөдгүй новшийн хулгайч вэ .. хаяагүй амьтан . Шоронд хий
2018-10-20
Монголхүү:
Монголын нэгрийг гутааж, залууст хор хүргэсэн хогийн амьтныг насаар нь хорьж шийтгэх хэрэгтэй.
2018-10-20
Хурлээ:
Хогиин новш бэ яадаг. Оргил гэдэг юм уу.
2018-10-20
1234:
Ж.Оргил гэж ёстой муу хүн байна аа. Залилан хийж байдаг хүний мөсгүй амьтан бэ
2018-10-20
ZOCHIN:
HUMUUSIIN SAIHAN SETGELIIG ZUGEER L ZALGICHIH YMAA. HURDAN BUTCAAJ OGOOCH LUIVARCHIN MINI.
2018-10-20
1:
1
2018-10-19