Саудын Араб: Бид сэтгүүлчийн үхэлтэй холбоогүй гэдгээ батална
2018-10-22

Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адел аль Абел Ал-Жубеир өчигдөр “Фокс Ньюс” сувагт ярилцлага өгчээ.

 

 

Тэрбээр ярилцлагынхаа үеэр Туркийн Истанбул хотын Саудын Арабын Консулын газар амиа алдсан гэх Жамал Хашоггигийн талаар онцолсон байна.

 

Сайд “Сэтгүүлч Жамалыг хөнөөсөн нь өөдгүй, нэг улсын нэр хүндэд халдах гэсэн өөдгүй ажиллагаа. Энэ ажиллагаа маш том алдаа байсан. Бид энэ хэрэгтэй холбоогүй гэдгээ батлаж, буруутанг олно” гэж мэдэгджээ.

 

Саудын Арабын эрх баригчид өнгөрөгч долоо хоногт анх удаагаа сэтгүүлч Жамалыг амиа алдсан хэмээн мэдэгдсэн билээ.

 

Сэтгүүлч эр энэ сарын 2-нд Консулын байранд очсоныхоо дараа албаныхантай муудалцаж, улмаар золгүй байдлаар амиа алдсан хэмээв.

 

Туркийн эрх баригчид дээрх мэдэгдлийг эрс үгүйсгэж, маргааш сэтгүүлч хэрхэн амиа алдсан талаарх үнэн бодит мэдээллийг цацахаар төлөвлөж буй гэнэ.

 

Анкара сэтгүүлчийг Саудын Арабаас илгээсэн тусгай баг хөнөөсөн хэмээн мэдэгдсээр байгаа.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин