В.Путин: Терророристууд 700 гаруй иргэнийг барьцааллаа
2018-10-22

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр “Сирид хяналтаа тогтоохыг санаархаж, өнөөг хүртэл террорист ажиллагаа зохион байгуулж буй алан хядах “Исламын улс” бүлэглэл 700 гаруй иргэнийг барьцааллаа” гэж мэдэгдлээ.

 

 

Сирийн Дейр-ал-Зор муж дахь дүрвэгсдийн бааз руу зэвсэглэсэн террористууд дайрч, иргэдийг барьцаалсан аж. Уг бүс нутаг АНУ-ын хяналтад байдаг юм.

 

Террористуудын барьцаалсан иргэдийн дунд АНУ, Европын холбооны улсын иргэд байгаа хэмээн “www.standard.co.uk” сайт уламжлав.

 

Ерөнхийлөгч Путин “Террористууд дахин хүчирхэгжиж эхэлсэн ба Евфрат мөрний зүүн хэсэгт хяналтаа тогтоож байна” гэж хэллээ.

 

“Исламын улс” бүлэглэл шаардлагыг нь биелүүлэхгүй бол өдөрт барьцаанд байгаа 10 иргэнийг хөнөөх болно гэж заналхийлжээ.

 

Сочи хотноо болсон чуулга уулзалтын үеэр Путин “Террористууд 10 хүнийг цаазалсан. Амиа алдагдын мэдээлэл одоогоор тодорхойгүй байна” гэж хэлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин