Зэвсэглэсэн 15 настай хүү ангийн багшаа заналхийлжээ
2018-10-22

Францын нийслэл Парис хотын "Брэнли" гэх сургуулийн сурагч ангийн багшийнхаа амь насанд заналхийлж, айлган сүрдүүлсэн талаар "www.thesun.co.uk" сайт мэдээллээ.
 

 

 

15 настай сурагч хүү багшийнхаа толгой руу буу чиглүүлээд "Алах болно. Би гохоо дарлаа. Үхэлдээ бэлд. Толгой руу чинь буудлаа" хэмээн хэлжээ.

 

Уг үйл явдлыг гэрчлэх видео бичлэг цахим ертөнцөд нийтлэгдсэн аж. Бичлэгт хүү багшаа сүрдүүлэхээс гадна хажууд нь байгаа хүүхдүүд инээлдэж буйгаар дүрслэгдсэн байна. 

 

Ямар шалтгаанаар багш, сурагч зөрчилдөж, улмаар хүү галт зэвсгээр хохирогчийг сүрдүүлсэн нь нууц байна. Цагдаагийнхан уг хэргийг шалгаж буй гэнэ. 

 

Цахим ертөнцөд уг бичлэг нийтлэгдсний дараахан Ерөнхийлөгч Эммануэль Макрон Дотоод яамны хуралдааны үеэр "Ийм төрлийн хууль бус үйлдэл хийсэн хүүхдийг шууд сургуулиас хасч, хариуцлага тооцох хэрэгтэй" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Утгаүй мэдээ. Муу муухайг бүү сурталчил. Хүүхдүүд сургамж авхаас илүү дуурайж эхлэнэ.
2018-10-22
зочин:
иймэрхүү мэдээг битгий оруулж бай манайд даган дуурайх сармагчингууд зөндөө бий шүү манайхан муу зүйл хуулахдаа сүрхий
2018-10-22
Zz:
Bodvol neg har gulug l baigaa
2018-10-22
YES:
ENE CHINI L JINHENE MONGOL TSUSNII MONGOL HUU BNA
2018-10-22
Энэ бол аймшиг.Даяарчлалын хор уршиг.Үнний хувилбар манайд давтагдахгүйн баталгаа алга болсон
2018-10-22