Николь Кидман: Гэрлэлт намайг холливууд дахь хүчирхийллээс хамгаалсан
2018-10-22

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Николь Кидман “New York Magazine” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр та үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна?

 

-Маш их баярлалаа.

 

-Та саяхан нөхөр Кейт Урбаны хамтаар сүр дуулиантайхан хуримын 12 жилийн ойгоо тэмдэглэсэн. Энэ талаараа?

 

-Бид гэр бүл болж, нэг нэгнээ хайрлаад нэг л мэдэхэд арван жилийн ардаа өнгөрөөжээ. Бид энэ гэр бүлийг хайр, энхийрлэл болон итгэлээр бий болгосон. Мөнхөд бадраахыг хүсч байна.

 

-Та хоёр хаана ч байсан нэг нэгэндээ хайртай гэдгээ шууд хэлдэг. Дэлхийн бүх бүсгүйчүүд танд атаархдаг байх. Та хэрхэн нөхрийнхөө хайрыг ийнхүү татна вэ. Нууцаасаа хуваалцаач?

 

-Биднийг ойрын хүрээлийнх нь “их нялуун харагддаг” гэж хэлдэг. Гэхдээ би энэ үгэнд огтхон ч эмзэглэдэггүй. Харин ийнхүү хэлэх бүрт баярладаг. Бид нэг нэгнээ хайрладаг. Чи нөхөртөө итгэдэг байхад л аз жаргалтай гэр бүлийг бүтээж чадна. Хосын дунд нууц гэж байх учиргүй. Нууц ихтэй хүн үргэлж түгшиж явдаг. Нууц  чамайг дотроос чинь идэж, нэг л мэдэхэд чиний үнэн илчлэгдэх учиртай. Тиймээс худлаа ярих хэрэггүй.

 

 

-Гэрлэлт таны хувьд юу вэ?

 

-Нэг хэсэг гэрлэлт миний хамгийн хүчтэй хамгаалалт явж байлаа.

 

-Ямар шалтгаанаар таныг гэрлэлт хамгаалав?

 

-Би их залуудаа хуримаа хийж байсан. Бүгд л мэднэ. Том Круз бид хоёр их залуухандаа хуримаа хийсэн. Том Крузтэй гэрлэсэн явдал минь холливууд дахь хүчирхийллийн хохирогч болохоос намайг аварсан. Бидний гэрлэлт 100 хувь хайр сэтгэл дээр тогтож байсан. Тэр их хүчирхэг байсан учир би үргэлж айдасгүй ажлаа хэвийн үргэлжлүүлдэг байлаа. Том яг л миний хамгаалагч шиг байсан. Тэр миний дэргэд байсан цагт би хэзээ ч айдастай нүүр тулж байгаагүй. Тэр бүх муу зүйл миний хажуугаар салхи адил хийсэн оддог байсан.

 

-Та түүнээс аз жаргал, хамгаалалт мэдэрдэг байсан бол яагаад салахаар шийдсэн юм бэ?

 

-Мэдээж хэрэг маш том хүндэтгэх шалтгаанаар бид салахаар шийдвэрлэсэн.Түүнээс салахаар шийдэх үед би 33 настай байсан. Түүний дэргэдээс явахаар болсон цагаасаа би биеэ даах шаардлагатай учирсан. Гэхдээ нэг л өдөр чамайг хүрээлэх хана утга учиргүй санагдах болно.

 

 

-Холливуудын маш олон бүсгүйчүүд бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байснаа ярьсаар байна. Та энэ мэт шударга бус үйл явдлын хохирогч болж байв?

 

-Эмэгтэйчүүдэд тохиолддог зохисгүй үйл явдалтай тулгарч явсан. Гэхдээ энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Би чинь хоёр охинтой хүн.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин