Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд өгчээ
2018-10-22

Цахим ертөнцөд нэгдсэн залуусын “Дархан Монгол” нэгдлээс Дубайн гэрээг баталгаажуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэн ханджээ. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тус нэгдлийн эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөнд Монголын талаас гарын үсэг зурах эрхийг Эрдэнэс Монгол болон Эрдэнэс Оюутолгой компанийн захирлуудад өгсөн байдаг. Энэ эрхийг зөвхөн Ерөнхий сайдын захирамжаар өгсөн. Монголын нийт ард түмний эрх ашигт нөлөөлөх зүйлийг ганцхан Ерөнхий сайд гэдэг хүн захирамж гаргаж шийдсэн. Энэ захирамжийг хүчингүй болгуулахаар бид Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захирамжийг хүчингүй болгохгүй бол бид Дубайн гэрээг хөндөнө.

 

Дубай хотод гарын зурсан гэрээг зөвхөн англи хэл дээр байгуулсан. Гэрээний 8.4-д гэрээг англи болон монгол дээр үйлдэнэ...гэсэн заалт  байдаг. Гэтэл монгол хэлээр бичсэн хувь байхгүй.  Тэгэхээр Монголын талаас Дубайн гэрээ хүчинтэй юу гэдэг асуудал гарна” гэсэн мэдээллийг өглөө.

 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө өнөөдөр ч, ирээдүй ч хохиролтой гэж тэд үзэж байна. Оюутолгойн уурхайгаас 903.700 кг зэс, 61.7 тонн алт 176.6 тонн мөнгө олборлож,  6.5 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байна. Гэтэл Оюутолгой компани жилд 200 гаруй сая ам.долларын алдагдалтай ажилладаг. Нийт алдагдал нь хоёр тэрбум орчим ам.долларт хүрсэн.  Алт гараад борлуулаад байхад алдагдал хүлээгээд байгаагийн учир юу вэ?

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Галдан:
Сайхан балаг гэдэг энэ харийнхны гар хөл болсон урвагч новшийг төр шийтгэж чадахгүй юм бол Монголчуудаа хаа явсан газарт нь шороо цацаж нулимж эсэргүцлээ илэрхийлцгээе
2018-10-23
:$₮:
Гомо нар огцор
2018-10-23
Монгол улс л торгууль хулээнэ ? Сайханбилэгиин засгиин газрииг хууль бус гэж нотлох хэрэг гарах байх даа ?
2018-10-22
хуульч:
ЭНЭ АСУУДЛЫГ ШҮҮХ ШИЙДЭХ Ч ЮУ Л БОЛ ??? ГЭРЭЭГ БАТАЛГААЖУУЛЖ ШИЙДВЭР ГАРГАСАН ТЭР ҮЕИЙН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙГ БАС ШҮҮХЭД ДУУДАХ УУ ??? ???
2018-10-22
GG:
MUNGNII UMNI YUCH CHADHAA BSAN SHUUH HUULI ZASAGLALTAI ORON SHUUDEEE!!! YAMAR SAINDAA AVILGALDAA AVILGALCHIDDAA DARLUULAAD SUUJ BHAV!!!! ZEVSEGLEHGUIL BOL!!!!
2018-10-22
ZOCHIN:
SAIHANBILEGEER OOROOR N ENE GEREEG N HUCHINGUI BOLGUULII.AVILGAL AVAAGUI BOL AMARHAAN HUCHINGUI BOLGOCHIHNOSHDEE. AVSAN BOL YNZ BUREER ZUVCHUULAAD L ZUGTAAHA DAA......OMHII AVILGACHIN L BIZDEE...
2018-10-22
Газар шороо, улсаа худалдсан хар авилгачид авсан авлигадаа их маасааж байх шив шоронд нь явуулаачээ
2018-10-22