Үдэшлэг болж байсан байшингийн шал цөмөрч, 30 хүн бэртжээ
2018-10-22

АНУ-ын Өмнөд Каролина мужиЙн нэгэн хувийн сууцанд зохион байгуулагдаж байсан үдэшлэгийн үеэр гэнэт шал цөмөрсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Гэнэтийн ослын үеэр 30 хүн бэртсэн ба 23 нь орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн гэнэ.

 

Бэртсэн хүмүүс бүгдээрээ "Клемсон" их сургуулийн оюутнууд байжээ. Тус сургуулийнхан танилцах үдэшлэг зохион байгуулж байжээ.

 

"Бүжиг болж байхад гэнэт шал цөмөрсөн. Хүмүүс хашгирч, хаа сайгүй цус болсон байсан" хэмээн гэрчүүд өгүүлэв. 

 

Осол болсон уг барилгыг 2004 онд барьжээ. Орон нутгийн цагдаагийнхан ослын шалтгааныг тодруулахаар мөрдөх ажиллагааг эхлүүлсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Айлын яндан дээр 3 хачин төмөр зоогоод үр дүн гарах уу.салхи ихтэй үед ойчноо дээвэр туурга амархан шатна айл гэр айдас түгшүүртэй осол .угаар болох магадлал ихтэй юм байна.Шахмал түлшийг аль соц үед айлын авгай нар хийж түлээд байсан биздээ."Гэрлэж амжаагүй"кино хүртэл хэлээд байдаг.Яаж хэдэн халтар цаас илүү идэх гэх юм.Ярьж байгаа хүн ч бус бүгд утааг шиидэх арга орон сууц гэж мэдээд байж .байр саваа бариад хүмүүсээ соц үеийнх шиг оруулж үнэ өртгийг нь түрээсч юмуу.хөлсний ч юмуу шиидээчээ.мөнгө үрээд цагүрээд байх юм
2018-10-22
b:
шалтгаан нь тодорхой л бн шдээ
2018-10-22