АН: Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох ёстой
2018-10-22

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан.  Энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухайд бүлгийн гишүүд хүүхдүүдийг ялгаварлахгүй, ямар ч чирэгдэлгүйгээр  100 хувь хүүхдийн мөнгийг олгох нь  зөв гэдэг байр суурин дээрээ бүлгийн гишүүд байна гэдэгт санал нэгдсэн.

 

2019 төсвийн төслийн багц хуулиудыг хэлэлцэв

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2018.10.22/ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг эхэлж байгаатай холбоотойгоор ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. 2019 оны Улсын төсөвт багцалсан дүнгээр оруулж ирсэн  тоон дүнгүүдийн өмнөх оны төсвийн төслүүдтэй ижил задаргааг хийх ёстой гэдгийг бүлгийн зарим гишүүд  хэлэв. Мөн Валютын зохицуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцэж, энэ талаар мэргэжлийн хүмүүсийн мэдээллийг сонсох чухал шаардлага байгаа талаар гишүүдээс санал гарав.


 

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь олон талын сөрөг үр дагаврыг бий болгоно

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр хаврын чуулганы төгсгөлд завсарлага авсан байсан. Учир нь Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь олон талын сөрөг үр дагаврыг бий болгоно гэж үзсэн юм. Тухайлбал,Монгол Улсын Засгийн газар төрийн захиргааны төв болон бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу мэргэшсэн шүүхээр шийдвэрлэгдэх боломжгүй болно. Үүнээс улбаалан эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд түүнийгээ хамгаалуулахаар дагнасан шүүхэд хандах боломжгүй болно.Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль, тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгосон тохиолдол үгүй тул шүүхэд хандаж иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах боломжгүй болно гэж үзэж буй учраас эдгээр заалтуудыг зайлшгүй эргэж харах шаардлага байна гэж  үзэв хэмээн УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин
Бүхнийг хусаад цадахгүй дээр нь ЭРДЭНЭТ ийг бас идээд хаячихсан
2018-10-23
Энэ балиар луйварчидын идсэн мөнгөн дотор хүүхдийн мөнгө ч явж бгаа. Ахиж итгэж болохгүй нам.
2018-10-23
Бүхнийг хусаад цадахгүй дээр нь ЭРДЭНЭТ ийг бас идээд хаячихсан
МАН ын үед хүүхдийн мөнгийг зүв зүгээр л өгч байсныг АН 12 онд гараад идээд уугаад хаячихсан биздээ. АН л хүүхдмйн мөнгийг өгөхөө бсан. Бөөлжсөн бөөлжсөө эргэж долоогоод яасан увайгүй юм бэ.
2018-10-23
Уулаасаа авахгүй гээд байгаа 10-20 хувь болох баячуудыг энэ халзан толгой зодож байгаад мөнгийг нь өгөх нь л дээ. 20 оны сонгуулиар хүүхдийн мөнгийг 100 хувь манай нам санаачилж өгүүлсэн гэж шоудаж тархины тураалт монголчуудыг уярааж байгаад Авилгачдын намыг ялуулна гэж төлөвлөж байна даа.Саяны нөхөн сонгуулиар АН ялагдсан, одоо ч АН-ыхан үхэхдээ үхэр буугаа тавина даа. 60 тэрбумын хэрэг нь улиг болчихсон. Эрдэнэтийн 49 хувийн луйврыг яривал харин сонгуульд ялж магадгүй шүү. Жонхуу, Тарвага хоёр л дургүйцэх байх.
2018-10-23
Зочин:
АН-ЫН ЭНЭ ХУЛГАЙЧУУД ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГУУЛАХ НЭРЭЭР МАН-ЫГ ХОРЛОХ ГЭЭД УЛСАА ХОРЛОЖ БУЙГАА САЙН МЭДНЭ. МУ БАЙВАЛ САЙН ГЭСЭН ЗАРЧМААР АЖИЛЛАЖ ХҮҮХДИЙН МӨНГӨӨР УЛС ТӨР ХИЙХЭЭ ЗОГСОО. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТА НАРЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ ТАНЬСАН УЧРААС ДАХИН ТӨРД ГАРНА ГЭВЭЛ ГОРЬДСОНЫ ЧИНЬ ГАРЗ НО.
2018-10-22
Уулаасаа авахгүй гээд байгаа 10-20 хувь болох баячуудыг энэ халзан толгой зодож байгаад мөнгийг нь өгөх нь л дээ. 20 оны сонгуулиар хүүхдийн мөнгийг 100 хувь манай нам санаачилж өгүүлсэн гэж шоудаж тархины тураалт монголчуудыг уярааж байгаад Авилгачдын намыг ялуулна гэж төлөвлөж байна даа.Саяны нөхөн сонгуулиар АН ялагдсан, одоо ч АН-ыхан үхэхдээ үхэр буугаа тавина даа. 60 тэрбумын хэрэг нь улиг болчихсон. Эрдэнэтийн 49 хувийн луйврыг яривал харин сонгуульд ялж магадгүй шүү. Жонхуу, Тарвага хоёр л дургүйцэх байх.
Цоодол:
Боохой царайлсан Эрдэнэбатыг бонд идэлцсэн Фортуна, Гарамгайбаатар нартай хамт АТГ шалгаач ээ
2018-10-22
АН-ын Бонд идсэн боохойнууд зайлаач.
2018-10-22
Kkk:
Ynen ineedtei ium aa,Ta nar Ardchilsan nam zasagiin erx barij baihdaa xyyxediin mongiig xasaj bayan yaduu xemeen yalgavarlaj baisan biz dee,kkk ichihgyi Xudal yarij,neg ix ard tymenii toloo xyn bolj jyjiglenee,tiim l ix ard tymenii toloo ajil xiix geed baival NOT iin tatvar gedeg daramtiig baihgyi bolgoodoh doo,Tegvel ard tymen daraagiin songuulid xoni,mal baisan ch songuulid demjine za,kkk
2018-10-22
Zochin:
Эрдэнэбатаа улс төржихөө боли МАН та нар шиг улсаа эдийн засгийн хямралд ард түмнээ ядууралд оруулсан та нөхдөөр заалгахгүйгээр ажилаа хийж чадах боловсон хүчинтэй нам . Тийм л хүүхдээ гэсэн сэтгэлтэй байсан юм бол та нар хүүхэдийн мөнгийг хассан юм С. Эрдэнэ та нар засаг бариж байхдаа айлын хөргөгч зурагтмйг тоолж бүх хүүхэдэд олгож байхад хасаа биз дээ. Айл гэр хөргөгч зурагт хэрэглэж болохгүй юу битгий ард түмнээ доромжил би нарантуул зах дээр наймаа хийдэг 5 хүүтэй хүүхэдийн мөнгө авахгүйгээр амьдарч чадна АН-хан бүү шоуд.бүү тэнэгт хол очиж хуц. МАН засаг аваад ард түмний амьдрал сайжирч байна. Ард түмнээ байнгын ядуу амьдралд байлгах гэсэн арчаагүй сэтгэхүү тэнэглэлээсээ сал залуу үедээ зам тавиж өгөөд зайл.
2018-10-22
Бондын мөнгөөр бондоож байхдаа ингэж дуугарч чадаж байсан билүү.Та нар.
2018-10-22
ёох балиар юмаа энэ хүүхдийн мөнгө гдг балиар сэдвээ одоо болиосой залхлаа үнэндээ дэндүү их залхлаа
2018-10-22
WWW333:
ULSIIN KHURUNGIIG LUIVARDAJ BAYJSAN HUMUUSIIN UR HUUHED BAS MUNGU AVAKH GEJ UU?
2018-10-22
Zochin:
herev ur huuhduudee halamjilj egch baigaa bol henii ch huuhed baisan yalgalgui 100% olgoh heregtei, ur huuhduud ideeduid eeriin mungen hadgalamjtai boltsgoog. 70 jil neg namiin darlald baisan Mongoliin ard tumen hadgalamjtai baij uzeegui. Delhiid eersdee bolon ur huuheddee hadgalamjgui Mongolchuud shig guilgachin ard tumen baikhgui baikh shuu
2018-10-22