Харри: Ямар ч эргэлзээгүй охинтой болохыг хүсч байна
2018-10-22

Сассэксийн гүн Харри болон гүнгийн авхай Меган нар хуримаа хийснээс хойш анхны айлчлалаа Австрали улсад буй юм.

 

 

Уг айлчлалтай зэрэгцэн Кенсингтон ордноос гүнгийн авхайг жирэмсэн хэмээн зарлахаас гадна хатан хааны гэр бүлийн шинэ гишүүн ирэх хавар мэндэлнэ гэв.

 

Тэгвэл ханхүү охинтой болохыг хүсч буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Хос өчигдөр Сидней хотноо зохион байгуулагдаж байсан арга хэмжээнд оролцжээ.

 

Тэднийг танхим руу орохоор явж байхад нэгэн хүн “Баяр хүргэе. Та ямар хүүхэдтэй болохыг хүсч байна” гэж ханхүүгээс асуухад Харри “Ямар ч эргэлзээгүй охинтой болохыг хүсч байна” гэж хариужлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин