Археологийн дурсгалыг сүйтгэсэн жуулчдад ял оноожээ
2018-10-22

Тайландын түүхэн дурсгалт байгууламжинд шүршдэг будгаар нэрээ бичсэн Канадын иргэн Ли Фурлонг, Британийн иргэн Шнейдер нарт 10 жилийн хорих ял оноосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Ял сонссон жуулчид энэ сарын эхээр Тайландын Чанг Мэй хотноо аялахаар ирцгээсэн аж. Жуулчид Чанг Мэй хотын төвд байрлах 13 зууны үеийн нэгэн тоосгон хана дээр нэрээ бичжээ.

 

Цагдаагийнхан жуулчдыг хяналтын камерын тусламжтай баривчилсан байна. Согтуу үедээ дээрх үйдлийг хийсэн хэмээн жуулчид учирлаж, уучлалт гуйжээ.

 

 

Жуулчдыг “археологийн дурсгалыг сүйтгэсэн” хэмээн буруутгажээ.

 

Тэд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир ял эдлэхгүйгээр сая бат буюу 40,000 ам.долларын торгуулиа төлөөд, суллагдах боломжтой гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mangar patsaanuud bayna
2018-10-22
зочин:
Жүжигчин Ононтой ямар адилхан харагдана вэ
2018-10-22